А.Баярцэцэг алдартнуудтай хоол хийнэ

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцох буй юм.
Тэрбээр авьяас үзүүлбэрийн шилдэг 21-т шалгарч, хагас шигшээд үлдээд байна. Мөн ирэх амралтын өдрөөр “Metro cooking” телевизийн шоунд оролцохоор сонгогджээ.
Урлаг соёлын алдартнуудтай хамт хоол бэлтгэх уг шоу нэвтрүүлэгт Ази тивээ төлөөлөн оролцох зургаан гоо бүсгүйг сонгосон аж.
Миссийн тэмцээн арванхоёрдугаар сарын 18 хүртэл үргэлжилнэ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ