Эштон Катчер хүүтэй боллоо

Холливуудын сайхан хос жүжигчин Эштон Катчер, Мила Кунис нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хос хүүтэй болсон байна. Жүжигчин бүсгүй өнгөрсөн сарын 30-ны 19.45 цагт амаржсан талаар Катчерийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Катчер хүүдээ ямар нэр өгсөн нь тодорхойгүй байгаа юм. Хэвлэлийн төлөөлөгч “Эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа” хэмээн хэлжээ.
Хос хоёр настай Уэйт Элизабет Катчер гэх охинтой билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ