Тэнгэрээс унаж, цэцэгнээс төрсөн түшээд

img

Улстөрийн хэнээрхэл тусч албан тушаалын пирамид руу үхэн хатан зүтгэх болсон эрчүүд санасандаа хүрч сарвайснаа авч чадахгүй байгаа нь бузарлагдсантай холбоотой бололтой. Сүүлийн үед урлагийнхан улстөрийн хэнээрхэл тусч үүнийгээ илэрхийлэхдээ нурах шахсан төрийн ордонд урлагийн үзүүлбэр үзүүлэх болж, нүсэр хүнд хөгжмийн аялгуугаар саарал ордныг доргиосоор хэдэн сарын нүүр үзлээ. Хамгийн анх Монгол поп урсгалыг өөрийнхөөрөө үргэлжлүүлсэн дуучин Д.Болд Ерөнхийлөгчтэй найзархаж, цаашилсаар төрийн ордонд тоглолтоо хийсэн нь түүнд Төрийн соёрхол гэх хүн бүрийн аваад байдаггүй эрхэм шагналыг авчирсан нь яалт үгүй улстөрийн хэнээрхэлийн туссаны “шагнал” байв. Гэтэл түүний араас "Sweetmotion" хамтлагийн продюссор Чинбат “Давтагдашгүй” тоглолтоо тавьж, дараа нь дуучин С.Жавхлан “Монгол төрийн тулганы гал бадраах ёслол”-оороо сүүлийг нь мушгив. Гэхдээ энэ удаад бүр олны нүдийг бүлтийлгэж чихийг дэлдийлгэсэн явдал болов. Төрийн ордны Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд Самандын хүү Жавхлан тулганы галаа асаажээ. Болохгүй нь юу байхав гэж өмөөрлөө. Гэтэл хэдэн давхар хамгаалалт бүхий газар тулганы галаа асааж байгаа нь цаанаа учир жанцантай гэнэ. Юу гэвээс түүний асаасан гал бузарлагдах нигуур их байгаа учраас ийнхүү хатуу чанга хамгаалалт бүхий газар эмэгтэй хүнээс хол асааж байгаа аж. Бас тулганы гал тахихтай холбогдуулан Бурхан халдун уулнаас шороо авчирсан нь бүүр ч ач холбогдол бүхий арга хэмжээ болж байгаа гэнэ. Тулганы гал бадраах эл ёслолыг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Бат-Эрдэнэ нарын томчууд зохион байгуулж С.Жавхлан мэддэг чаддагаа үзүүлж басхүү дээлийнхээ зах, нударгыг урж тулганыхаа ариун галд өргөжээ. Түүний уураа гаргаж ариун галдаа өргөсөн зах, нударга хоёрыг манжууд монголд нэвтрүүлжээ. Тиймээр монгол хүн монголоороо байхын тулд ийнхүү манжийн үлдээсэн “өв соёл”-ыг устгаж байгаа юм байх. Уг нь манжууд монгол эмэгтэйчүүдээс илүү “бузар” баймаар. Гэтэл ариун галаа бузартахаас сэргийлж эмэгтэйчүүдийг оруулаагүй мөртлөө “бузар” манжийн “бузар зах, нударга”-аар галаа тахиж орхисон нь олныг гайхшруулсан юм. Уг нь монголчууд галаа тахихдаа ард хүж сэлтийг өргөдөг. Гэтэл энэ удаад төрийн ордонд гал асаагчид “бузар” хятадын “бузар “ эмэгтэйчүүдийн хийсэн “бузар” даавуугаар тахидаг байгаа. За тэгээд цаашилбал олон асуудал гарч ирнэ. Төрийн ордны ёслол хүндэтгэлийн өргөөг дан эрчүүд босгосон байж таарлаа. Чамин ур хийц бүхий төрийн далбаа, гэрийн дээвэр туурга, цаваг энэ тэрийг нь ч эрчүүд урлаж. Мэдээж Бурхан халдуны ариун шороог дэвсэж, ариун гал бадрааж байгаа болохоор тулга, галын мод, шүдэнз сэлтийг Монгол улсад монгол эрчүүд хийсэн байж таарах нь. Түүнээс гадна эмэгтэйчүүдийг галд ойртуулж болохгүй бузарлагдчихна гэх шийдвэрийг гаргаж тулганы гал бадраах ёслолд оролцсон эрчүүд бүгд тэнгэрээс унаж, цэцэгнээс төрсөн болох нь илэрлээ. Ёстой гайхалтай... Уригдсан зочид ч дээрх шаардлагыг хангасан нь гарцаагүй. Эмэгтэйчүүд оролцож гал бадраах ёслолыг нь “бузарлаагүй” учраас оролцогчдын магнай тэнэгэр, нүүр дүүрэн инээмсэглэл тодорно. Тэд эмэгтэй хүнээс төрөөгүйн дээр эмэгтэй хүнээс хол байдаг учраас ийнхүү цог золбоо төгөлдөг, хийморь сайтай байдаг бололтой дог оо. Өмссөн зүүсэн нь ч эрчүүд урласан байх магадлалтай. Дээр дурьдсанчлан эрчүүд маань санасандаа хүрч сарвайснаа авч чаддаггүй нь “бузар” эмэгтэйчүүдээс улбаатай юм байна гэдгийг нь нэгэнт тогтоочихсон учраас одоо ер нь эмэгтэйчүүдийг улстөрд сонгох асуудлыг шийдвэр гаргах түвшинд ярих хэрэгтэй. Өмнө нь яагаад квотын дайн болж нь эрчүүд эмэгтэйчүүдийг адлаад байдгийн учрыг ариун гал асаах ёслол хэлээд өглөө шүү дээ. Түүнээс гадна гэр хорооллын айлуудыг бүгдийг нь орон сууцанд оруулъя. Эмэгтэйчүүд гал түлснээс үүдээд гал болон эрчүүд бузарлагдаж энэ улс орон болохоо байгаад байгаа бололтой. Бүгдийг нь байранд оруулчихаар ямар гал түлэлтэй биш, цахилгаан зуух, халуун тогоо энэ тэр дээр хоол цайгаа хийх нь тодорхой шүү дээ. Дэлгүүр, түцнүүдээр зарж байгаа хятад асаагуурыг ч хураая. Хятад асаагуураар монгол гал асаана гэдэг байж боломжгүй зүйл. Улстөрийн хэрэг ч болж мэдэх. Ер нь тамхи асаана гэдэг зөв ч хэрэг юм уу, буруу ч юм уу гэдэг асуудал одоо сөхөгдөх нь. Хэн дуртай нь гэртээ ч, гудманд ч, орц хонгилд ч асааж л байдаг. Энэ мэтчилэнгээр гал бадраах ёслолтой холбоотой асуудлыг түшээд маань нэг мөр цэгцлэхгүй бол цаашид тэнгэрээс унаж, цэцэгнээс мэндлэгсэд цөөрч, хэн дуртай нь энд тэндгүй гал гаргаж ариун галыг “бузарлаж” дуусах нь хэмээн егөөдөхөөс өөр хэлэх үг алга... Ж.Нарангарав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

t1tene gej l ene doo hiih yum ni oldohoo baitsiim bhdaa toriin ordoniihon
2012-05-01
рхра gedeg golog ooroo gichiinees garsan biz
2012-04-03
Энжи:
Жавхлан эмэгтэйчүүдийн баяраар "Галаа тахьсан Монгол бүсгүйчүүд" гэсэн тоглолт хийсэн нь эргүүтсэнийг нь нотолж бгаа бус уу.Галаас хол байлга гэж тоглолтоо нэрлэхгүй яасан юм
2012-04-03
ohin:
Ñ.Æàâõëàí Ẻ áîëöîí þì áèø ¿¿
2012-03-20
рхра:
Төрийн хэрэгт эмс хүүхэн хутгалдвал төр мөхөж доройтдог. Тогооны хүнээрээ л байлдаа хүүхнүүд. Худлаа нэг том том хүний эрх үндсэн хууль жендэр квот ярьж илтгэл тавьдагаа болих цаг болжээ. ухаантай бай лалрын гичийнүүдээ
2012-02-15
хөх тэнгэр:
Тулганы галаа тахиж яагаад болохгүй гэж Эмэгтэй хүнийг оруулаагүй болохоороо бурууддаг юмуу? Битгий давраад байгаарай янхан гичийнүүдээ.Төрийг засаж , Түмнийг төвхнүүлж яваа эр хүнтэй барьцаж байж гайтав даа. Ал Ам хоёроороо амьдарч байгаа гэдгээ Үеийн үед сана тугай
2012-02-15
тэнгэр:
Жавхлаан залхууралгүй ном унш ном чиний өчүүхэн тархийг том болгоно. Чи Баясгаланд атаархахаа боль чи түүнийг дэндүү зовоосон учраас бурхан шийтгэж чамайг үрий чинь эх хаясан юм шүү. Баясгалангийн нөхөрт атаархаад УИХ гишүүн болно гэвэл тэнгэр чамайг таалахгүй. Дуугаа дуулаад тайван амьдар.
2012-01-24
mongol hvn:
ugaasaa an man 2geltgui busad bvh namuud hagartlaa idj uuh gj l ordogsh.uuriiguu ah dvv naraa hamaatan nz naraa bayan bolgoh gj mongol ornoo zarj bn.tiim hvmvvsiin vr hvvhed n jargah l yum bh daa.hvnii hiisen muu vil zaaval ergej irdeg gdgiig mededgui yum bhda ed nar.
2012-01-16
dor burnee hicheej amidraydaa hu
2012-01-13
Tarvaga zuram shig ymnuud chine tenegtteg bna shdee.
2012-01-13
ymar zow bodoltoi zaluu we
2012-01-12
hoorhii jawhlan zow l ym hiij bgaa bizde mongolchuudaa odoo negdej ene muu 76 muuriig ugui hiitsgeey odoo ene songuuliar dandaa shine zaluu humuusig demjii naaduulchin ugasaa tam ochij ard tumniig zowooson nuglee 99 dahin amsah bolno arail denduu bgaa bizdee mongoliin ard tumen ymar buruutai gej ingej bgaan we gehdee ardchilsan nam dotor gants neg gaigui humuus bgaa shuu huwisgalt namiin nowshnuudiig archij hayii teh u uuu otgoo
2012-01-12
ymar zow bodoltoi zaluu we
DDDD Ene tahilgiin daraa zasag zadarch yumnii une osson shuu
2012-01-12
ed nar chini ih hurliin GISHUUD bish,Hoshin shogiin JUJIGCHID.....
2012-01-12
tegeed emegteichuudeeree galaa tahih yostoi yumuu
2012-01-12
Avilgalaar bayajsan nohoinuudiig ustgaval taarna.
2012-01-12
ugaasaa l doroitchihsan um bishuu! odoo deerees ni ulam buzarlaad hen durtain deelnii za hantsuigaa raa galaa aruisgadag bljdee!!! oilgoh um er algadaa! haramsaltai l bna
2012-01-11
Энэ тэнэг хар эрчүүд өөрсдийгөө юу гэж бодоо вэ.Хөгийн новшнууд.Тэнэг малнууд,юу ч мэдэхгүй байж ,энэ байж байгаа царайгий нь ээ.
2012-01-11
эмэгтэй хүн гарч болохгуй овоо ч гэх шиг энэ эрэгтэй хүн эмэгтэй хүний доороос гардаг биз дээ харин хамгийн ариун хүн чинь ээж хүн эхнэр хүн шүү дээ
2012-01-11
Ta nar yahaaraa ene khumuusiig bainga muulj bdag bna. yahav turiin ajil khiingee zav zaigaar ni uuriinkhuu ajliig amjuulaa l biz. tegeed bitgii bnga ene khumuusiig muulj bai l daa. turiin suld khiimori gej yum doroitno shuu dee.
2012-01-11
zochin manai erchuud bugd GOMO bolson yum bna doo. Ashgui Gambuush naiz nuhud olontoi boloh nee
2012-01-11
zochin ene jilyn songuulid buh emegteichuudiin neriig devshuuleh yum shu Ard tumee
2012-01-11
Chi bitgii maltaad bai quran bibble ch geh shig arai burhan bagsh hun buteesen gedegt itgedeg mangaruudiin 1 bish biz? Za yer ni tiim bolj taarlaa bIchaenees chin harahad. Uhsen ingej irvaathiiin orond ajilaa oligtoi hiigesei bilee bas soliotoi galzuu maliig turun ordond oruultsan naad elii javhlan chin herev emegtei huniig buzar gej bgaa bol uruu tuunees buzar sda tsagtaa yu hij yaaj yavsnaa martsan erguu duh
2012-01-11
ineedtei umaa. orovdoltei ch um shig
2012-01-11
naad hed chin soliortson ym bh daa mah 7000 bolchood bhad yu bodoj ywdag humuus we bugdeere heel hahuulaar mongoliin gazar shoroog zarj bayajchihaad heden ue udmaaraa idej uuh mxngxx hiicheed odoo bolioch ee yaduu ard tumnee bodooch ee 76maluudaa
2012-01-10
jawhlan odoo yu we duugaa duulaad ywj bn biz yun uls txr gajig nowsh
2012-01-10
estoi medrel muut nowshnuud enhiihee orond heden ard tumniihee talaar bodoosoi
2012-01-10
Feodeliin niigem ruugee yavj baigaa yumuu bur haltiraad booliin niigem ruugee yavchih vii de yanz buriin muhar susegt avtaj baihaar huulia deedlej amidarsan ni deer baihoo undsen huulid huiseer yalgahgui geed zaachihsan baigaa
2012-01-10
yostoi medrel muutai heleh ug alga,iim humuus baigaa yum chin uls yaaj hogjih bile
2012-01-10
1911 ОНЫ төрийн галыг Богд хаан, Дондогдулам хоёр хамт асаасан юм ш дээ. Богдоосоо дор хүмүүс 100 жилийн дараа төр барьж байгааг харууллаа.
2012-01-10
1911 оны Төрийн галыг Богд хаан Эх дагина хоёр хамт асаасан юм шүү дээ. 100 жилийн дараа 100-аас илүү жилээр сэтгэлгээниЙ ХОЦРОГДОЛД ОРЖЭЭ.
2012-01-10
Teneg teneg yum aar show hiiigeed l ywah yum odoo bolison ni deer baihaa. Ter nudraga, deelniii zah huniig alchihsan yum uu? KK, T1 malnuud jinhene hiihreh yum aa olj ydsan ajilgui, hahuild barigdagsad
2012-01-10
Toriin ordond baigaa dargantsaruudaas zarim n 2 avgai avaad eheltsen odoo Feodalism ruugaa uhrah buh argaa haij tahil orgoj baina!! Tuuhiin shivshig!!
2012-01-10
Bi ooriigoo hundetgej deeguur zindaatai gej bodoj yvdag emegtei hun. Gehdee bi Er huniig ooroosoo deeguur tavij uzdeg. Bible deer ch ter Coran deer ch ter Burhan bagshiin surgaali deer ch ter Er huniig iluu hundetgej iluu deeguur toroltei gej uzdegtei bi sanaa niildeg. Adam-g burhan buteej Adamiin havirganii yasaar Eva-g buteesen gedeg. Coran deer ch ter Er huniig tahij shutdeg. Emegtei hun torol deeshleed Er hun bolj tordog gedegtei bi sanaa niildeg. Bid hichneen huchirheg guren baisan bilee gevch Manjiin darlald orson ni tsaaguuraa manjuud bidnii es zanshil, baharhal, shuteeniig alguur bidnii ahuitai oirtoj baij aajmaar ustgasan gej bi bodoj yavdag. Zov ho Javhlan, hen ch bai uuniig hiisen, galiig tahij deedelsen huniig bi hundetgene. Mongolchuud bid oodrog, holiin uhaantai, uujim setgedeg ulsuud. Tiimdee ch odii hurtel orshin togtnoj irsen. Hurai Hurai Hurai, Mongol mini Mongolooroo urgeljiin monhod oodlon devjij, ur huuhed bid nar ni Mongolooroo baharhaj, Mongol gesen neriig ondort orgon yavya.
2012-01-10
Chi bitgii maltaad bai quran bibble ch geh shig arai burhan bagsh hun buteesen gedegt itgedeg mangaruudiin 1 bish biz? Za yer ni tiim bolj taarlaa bIchaenees chin harahad. Uhsen ingej irvaathiiin orond ajilaa oligtoi hiigesei bilee bas soliotoi galzuu maliig turun ordond oruultsan naad elii javhlan chin herev emegtei huniig buzar gej bgaa bol uruu tuunees buzar sda tsagtaa yu hij yaaj yavsnaa martsan erguu duh
hahah, harin tim ee, 21 r zuund uls torchid n iim baihdaa yahaw dee, Javkhalan geh met nohodvvd n iim ajilaa hiigeed yawj baihgvi, uls torchid n iim hoshin shogin jvjegt gol dvr boloh geed yadatsan, hahahaah
2012-01-10
bayrtsogt said duuchin javhlangiin duvchignehiig haraad ineed ni hurcen bhiin ug ni. yooe ene odoo heden on be heden on ruugaa butsaad bn daa. ta nar ichij uhmeeriin.
2012-01-10
үүнийг АН-ын Батбаяр хийсэн
2012-01-10
Энэ яасан тэнэг хүмүүс вээ аан.
2012-01-10
yoo ingej duvchignuhuu boliocheeeeeeeeeeeee ta nar arai deer oyun sanaani deeguur tuvshni yum hiij ene yadarsan olon tumnig bayarluulaach
2012-01-10
Саранжаргаваа
2012-01-10
AN iinhan dotor daldaganuur byambatsogt tsohij yavna
2012-01-10
kkkkkkkkkkkk
2012-01-10
kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk
2012-01-10
золиорсон байхаа, Жавхлангаа эмчлүүлье
2012-01-10
Mongoliin toriig hahuulid soliorson uls torchid buzarlaj Toriin Ordnii show tsengeenii gazar bolgoj yalzalj baina daa. MAH bol Mongoliig buzarlaj baigaa hamgiin buzar nugeltei nam bolno.
2012-01-10
Feodeliin niigem ruugee yavj baigaa yumuu bur haltiraad booliin niigem ruugee yavchih vii de yanz buriin muhar susegt avtaj baihaar huulia deedlej amidarsan ni deer baihoo undsen huulid huiseer yalgahgui geed zaachihsan baigaa