АЖ С.Сарантуяагийн уран бүтээлийн цэнгүүн болно

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын Драмын Эрдмийн Театраас жил бүр ахмад жүжигчдийн уран бүтээлийн цэнгүүнийг зохион байгуулдаг.  Энэ удаад Ардын жүжигчин С.Сарантуяагийн “Зүрхнээс зүрхэнд” уран бүтээлийн тайлан тоглолтыг хийхээр болжээ.

 

АЖ. С.Сарантуяа урлагт 40 жил зүтгэжээ. Энэхүү цэнгүүнээр 40 жилийн турш тайз, дэлгэцэнд амилуулсан бүтээлүүдээсээ сорчилж үзэгчдэд хүргэх аж. Тодруулбал “Хайр”, “Ээж” гэх хоёр хэсгээс тоглолт бүрдэх бөгөөд  түүхэн, инээдмийн, уянгын төрлийн 10 жүжгийн хэсгээс тоглох юм байна.

 

Мөн цэнгүүний үеэр уран бүтээл, жүжиглэх арга барилын талаар “Зүрхнээс зүрхэнд” нэртэй номоо танилцуулах ажээ.

 

Цэнгүүн энэ сарын 11-нд 19.00 цагт УДЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ