ОХУ-ын Элчин сайдын яаманд хүсэлт хүргүүллээ

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын иргэнд зодуулсан тухай түүний аав болон хамтлагийн залуус өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийсэн. С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр ОХУ-ын элчин сайдын яаманд албан бичиг хүргүүллээ. Тус албан бичигт:
"Оросын холбооны Улсын Элчин Сайдын яамны дипломат ажилтан, тус улсын иргэн Наганов Артём Валентинович гэгч нь 2016.11.22-ний шөнө 23.00 цагийн орчим Улаанбаатар хотын ХУД-ийн .... хорооны нутагт Монгол Улсын иргэн Сүхбаатарын Амармандахыг үл ялих бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн, түүний амь нас, эрүүл мэндэд халдан хүнд хохирол учруулан, эрүүгийн гэмт хэргийн хэв шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн” хэмээн тодотгожээ.
Албан бичгийн эх хувилбарыг дор хавсаргав.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ