ОХУ-ын Элчин сайдын яамнаас харамсал илэрхийлэв

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат ажилтанд зодуулсан тухай түүний аав болон хамтран зүтгэгчид өнгөрсөн баасан гарагт мэдээлэл хийсэн.
С.Амармандахын өмгөөлөгч Г.Батбаяр өнөөдөр ОХУ-ын элчин сайдын яаманд албан бичиг хүргүүлэв. Тэднийг тус улсын Элчин сайдын яамны Консулын хэлтсийн дарга Горячев Владимир, Элчин сайд Искандер Кубарович Азизовын туслах нарын хүмүүс хүлээн авч уулзжээ. Албаны хүмүүс болсон үйл явдалд харамсаж буйгаа илэрхийлээд ОХУ-ын Элчин сайдын яамны нэрийн өмнөөс уучлалт гуйна гэдгээ мэдэгджээ.
“Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах өдгөө хувийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ