А.Баярцэцэг шүүгчдийг будаатай цайгаар дайлжээ

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцох буй юм.
Тэрбээр өчигдөр 30 минутын хугацаанд хоол хийх даалгаварт оролцсон байна. Улмаар хонины сүүл ашиглан Монгол будаатай цай хийжээ.
Түүний энэхүү зоогийг шүүгчид амсаад уулга алдан дахин дахин уусан тухай тэрбээр цахим хуудсаараа дамжуулан мэдээллээ.
А.Баярцэцэг “Дараа нь бүх охидууд ирж ууж үзээд "Ийм амттай цай хэзээ ч амсаж байгаагүй юм байна" гэж байсан" хэмээсэн байна.
Энэ тэмцээнд Карибийн тэнгисийн гоо бүсгүйчүүд нэгдүгээр байранд орж Ази тив хоёрдугаарт шалгарчээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ