Бекхэмийн хүү инстаграмтай боллоо

Английн хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэмийн дунд хүү Круз Бекхэм албан ёсоор өчигдөр инстаграм хуудастаа болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэрбээр инстаграмдаа гурван зургаа нийтэлсэн бөгөөд “Сайн уу намайг Круз гэдэг. Надтай найзлахыг хүсвэл намайг дагаарай. Би та бүхнийг найрсагаар хүлээн авах болно” гэж бичжээ. Круз инстаграм хуудсаа нээгээд ганцхан цагийн дотор 30 мянган хүн дагасан байна. Хүүгийн ээж Викториа Бекхэм “Гайхалтай” хэмээн бичжээ.
Круз дуучин болох сонирхолтой бөгөөд ирэх оноос уран бүтээлээ гаргахаар болсон юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ