А.Баярцэцэгийн үзүүлбэр шилдэг 10-т шалгарав

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож буй юм.
Дэлхийн миссийн тэмцээн Авъяасын үзүүлбэрээр эхэлсэн. Уг төрөлд манай улсын миссийн толилуулсан үзүүлбэр шилдэг 21-т шалгарч, хагас шигшээд үлдээд байв. Тэгвэл өнөөдөр шилдэг 10-т шалгаран үлджээ.
Авьяасийн үзүүлбэрт 120 орны гоо бүсгүйчүүд өрсөлдсөн байна. Шилдэг 10-аас финалийн үзүүлбэрийг шүүгчид сонгох байсан ч шийдэлд хүрч чадаагүй аж. Улмаар үзэгчдийн саналаар шийдэхээр болжээ.
Дэлхийн миссийн тэмцээний финалын тайзнаа Монголын миссийн авьяас үзүүлбэрийг үзэхийг хүсвэл саналаа гар утасны “MobStar” аппликейш ашиглан өгөх боломжтой юм. Хамгийн их санал авсан мисс авьяас үзүүлбэрийн ялагч болох бөгөөд мөн шилдэг 20-т автоматаар үлдэх аж.
Сонирхуулахад А.Баярцэцэг каллиграф бичлэгийг илбийн үзүүлбэртэй хослуулсан үзүүлбэр бэлтгэсэн. Уг үзүүлбэрийг илбэчин С.Билэгт, бүжиг дэглээч Г.Шинэцэцэг нар бэлтгэсэн бөгөөд үзүүлбэрийн багаж хэрэгслийг АНУ-аас цуглуулсан аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ