Н.Айшолпан охины тоглосон кино Оскарт дөхөв

Дэлхий дахинд “13 настай бүргэдчин охин” хэмээн алдаршсан Н.Айшолпан охины амьдралаас сэдэвлэн бүтээсэн “Бүргэдтэй анчин” буюу “The Eagle Huntress” кино АНУ-д болдог “Sundance” кино наадмын үеэр нээлтээ хийсэн. Улмаар Оскарын шагналын баримтат киноны төрөлд нэр дэвшүүлээд байсан уг бүтээл уг шалгаруулалтын шилдэг 15-д багтжээ.
Оскарын шагналын баримтат киноны төрөлд нийт 145 кино уран бүтээл өрсөлдсөн байна. Үүнээс шилдэг 15-т шалгарсан бүтээлийн нэрсийг танилцуулж байна.
- Cameraperson, Big Mouth Productions
- Command and Control, American Experience Films/PBS
- The Eagle Huntress, Stacey Reiss Productions, Kissiki Films and 19340 Productions
- Fire at Sea, Stemal Entertainment
- Gleason, Dear Rivers Productions, Exhibit A and IMG Films
- Hooligan Sparrow, Little Horse Crossing the River
- I Am Not Your Negro, Velvet Film
- The Ivory Game, Terra Mater Film Studios and Vulcan Productions
- Life, Animated, Motto Pictures and A&E IndieFilms
- O.J.: Made in America, Laylow Films and ESPN Films
- 13th, Forward Movement
- Tower, Go-Valley
- Weiner, Edgeline Films
- The Witness, The Witnesses Film
- Zero Days, Jigsaw Productions
Сонирхуулахад Отто Беллийн найруулсан 87 минут үргэлжлэх “Бүргэдтэй анчин” кинонд Монголын баруун бүс, Алтайн нуруунд 2000 гаруй жил амьдарч буй Казах ард түмэн болон бүргэдээр ан хийдэг аавынхаа амьдралд тусалсаар ан хийж сурсан Н.Айшолпан охины тухай өгүүлэх гэнэ. Мөн эмэгтэй хүн ан хийж чаддаг болохыг харуулахын тулд 70 эрэгтэй анчинтай өрсөлдөн, өөрийгөө хүлээн зөвшөөрүүлж буйг харуулах аж.
Киноны дууг Австралийн дуучин Сиа дуулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ