Дуучин Сиа нөхрөөсөө саллаа

Австралийн дуучин Сиа хоёр жилийн өмнө хуримаа хийсэн Эрик Андерс Ланг гэх залуутай гэрлэсэн билээ.
Тэгвэл хос гэрлэлтээ цуцлуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Энэхүү мэдээллийг дуучны ойрын хүрээлэнгийнхэн баталжээ.
Сиагийн дотны найз “PEOPLE” сэтгүүлд “Салалтын шалтгаан тодорхойгүй байна. Удахгүй бүх зүйл тодорхой болох байх” гэсэн байна.
Хосын харилцаа өнгөрсөн оны хоёрдугаар сараас таарамжгүй болсон гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ