Мик Жаггер 73 насандаа аав боллоо

img

 

Алдарт “Роллинг Стоунз” хамтлагийн дуучин Мик Жаггер 73 насандаа дахин хүүхэдтэй болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Дуучны найз бүсгүй, балетчин Мелани Хэмрик өчигдөр амаржиж, хүүтэй болсон гэнэ.  Жаггер өмнө нь хэд хэдэн удаа гэрлэж байсан бөгөөд ийнхүү найман хүүхэдтэй боллоо.

 

“Эх, хүү хоёрын биеийн байдал сайн байгаа. Удахгүй эмнэлэгээс гарна” хэмээн дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ.

 

Хос 2014 онд танилцсан юм. Жаггер эхнэрээсээ 44 насаар ах билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Х:
Хүүхдэд нь Далантай гэж нэр өгье
2016-12-10
Hmmmmm:
Unen Bol eriig bash boldoggui l um bn DAA. 73 tai yuuuuuu?????.
2016-12-10