С.Амармандах: Огт танихгүй этгээд гэнэт төмрөөр цохисон

img

“Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амармандах  энэ сарын 22-нд ОХУ-ын дипломат ажилтанд зодуулсан хэрэг гарсан. Тэрбээр өдгөө ГССҮТ-д эмчлүүлж байна.  Болсон хэрэг явдлын талаар тэрбээр хэвлэлд ярилцлага өгчээ.

 

Дуучин С.Амармандах “Би “Аз жаргалтай Улаанбаатар” арга хэмжээн дээр урилгаар очиж ая дуугаа өргөсөн. Дуугаа дуулчихаад гарч явах үед гадаадын иргэн гэнэт араас хүнд төмрөөр цохисон. Улмаар би ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн.  Миний биед халдсан этгээдийг би танихгүй, нэрийг нь ч мэдэхгүй. Түүн дээр очиж асуудал үүсгээгүй, бид муудалцаагүй. Уригдаж ирсэн зочид дунд гадаад иргэн байгаа ч огт мэдээгүй” хэмээв.

 

Мөн зарим хэвлэлээр С.Амармандах хэрэг үйлдсэн этгээдийг “Хөөе гитлер” хэмээн дуудаж асуудал үүсгэсэн гэх мэдээ гараад буй. Үүнд тэрбээр “Би огт тийм үг хэлээгүй. Намайг их муухай гүтгэж байна.  Сэтгэл зүрх өвдөж байна. Хас тэмдэгтэй дээл өмссөн байсан нь үнэн. Хас хээ маань таван мянган жилийн түүхтэй. Өвөг дээдэс минь энэ тэмдгийг шүтэж ирсэн. Мөн 300 сая төгрөг нэхэмжилсэн гэх мэдээ гарсан байна. Би гомдож байна. Өөрийн эрүүл мэндээ өөрөө ч мэдэхгүй уруул оёдолтой, бага тархи доргисон байдалтай хүнд хэцүү байх үед миний зовлонгоор зарим хүн шоу хийж байгаад харамсаж байна. Мөнгө нэхсэн зүйл байхгүй” хэмээн тайлбарлалаа.

 

Түүнчлэн арга хэмжээнд уригдаж ирсэн хотын удирдлагууд хэрэг явдалд буруугүй. Тэднийг энэ хэрэгт татан оролцуулах гэж байна гэдэг худлаа. Мөн зөвхөн хоёр хүний хооронд болсон үйл явдлаас болж Орос, Монгол ахан дүүсийн найрамдал харилцаа ганхах ёсгүй. Цаашид ч хоёр орны харилцаа сайхан байгаасай гэж хүсэж буйгаа илэрхийлжээ.

 

Тэрбээр 5 хоногийн турш ухаангүй хэвтсэн аж. Өдгөө биеийн байдал нь харьцангуй сайжирсан ч тархинд нь цус хурсан учраас эмнэлгээс гарах болоогүй байгаа юм байна.

 

Бичлэгийг бүтнээр нь  ЭНД  дарж үзнэ үү

 

Г.Тэгшсүрэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

философич дууяа:
Үнэхээр хэлээгүй юмыг нь хэлсэн болгож хэлсэн юмыг нь хийгээгүй болгож байгаа зарим нэг хүмүүсээс зайгаа барьж явсан дээршт. Худлаа шаантааж хийдэг хогын гарууд болиосой.
2016-12-12
SUR DUR:
ENE SETGUULCHID BAS ARAI DENDUU YUMAA.TER UMNUUS N SHANTAACH HIIGEED YAVAAD BGA UMNGUULUGCHIIG BOLIULAACHEE.YUTAI CH BIT TENHEE N SAIJIR CH BGAA N YAAMAI DA.ERUUL ENHIIG HUSIY
2016-12-12
MUNKHOO:
TER UMNUUS N SHANTAACH HIIGEED YAVAAD BGA UMNGUULUGCH BATBAYARIIG BOLIULAACHEE.ALI GAZRIIN ARGA HEMJEEN DEER ZODOON TSOHION BAIHIIG ALIIG TER GEHEV.UUNIIG DENDUU ULS TURJUULEH YUMAA.ERUUL ENHIIG HUSIY
2016-12-12
amraa:
amraa andaa hurdan edgereed garaad iree.2laa niilj bgaad zodson huniig chni uhter n balbayaaa hhaha
2016-12-12
irgen:
ene hotiin udirdlaguud n zugeer l muu heluuleed suugaad bhiiin.yamar neg yum hiij ene eruul bus umguulugch, hudar medeelel bichdeg hevlel medeelel bugdtei n hariutslaga tootsoh heregtei sh de
2016-12-12
Tsoo:
Ter umguulugchtui hariutslaga tootsoh heregteishde.ali bolgon gutgen gujirduulj yavdiin hotiin udirdalaguudaa.ene hergeer uls tur hiij ta buhnii buh hiisen ajliig ballaj niigemd muu ner zuulgej bgag zugeer haraad suuj bh ch gej de
2016-12-09
Зочин:
Танай тэр өмгөөлөгч чинь л хотын удирдлагуудыг л цагдаа д өгөөд л яваад байгаа шүү дээ
2016-12-09
иргэн:
ер нь МАН-ын үзэл суртал гайтай шүү? Тэд эх орончид биш шүү? Амраа бол эх ороноо гэсэн уран бүтээлчийг хэлмэгдүүлж байна? Хурдан сайн эдгэрэхийг хүсье?
2016-12-09
DEGI:
hurdan edgeerei.hun uhaangui hevtej bhd hunii umnuus shiidver gargan eldev medeelel taraaj hudal gutgeleg yavuuldag ter yamar ovoo muu gar ve?
2016-12-09
ZOCHIN:
ENE SETGUULCHID BAS ARAI DENDUU YUMAA.TER UMNUUS N SHANTAACH HIIGEED YAVAAD BGA UMNGUULUGCHIIG BOLIULAACHEE.ALI GAZRIIN ARGA HEMJEEN DEER ZODOON TSOHION BAIHIIG ALIIG TER GEHEV.UUNIIG DENDUU ULS TURJUULEH YUMAA.YUTAI CH BIT TENHEE N SAIJITCH BGAA N YAAMAI DA.ERUUL ENHIIG HUSIY
2016-12-09
Иргэн:
Түргэн эдгэрээрэй.
2016-12-09
монгол:
за бие нь сайжирч бга бол боллоо түргэн эдгээрэй элдэв муу хүмүүёийэ хэл амнаас хол байгаарай
2016-12-09