Монголын үйлдвэрчний холбоо Монгол банкийг шүүхэд өгөхөөр болсон байна. Эл мэдээллийг тус холбооны Хөдөлмөр нийгмийн бодлогын газрын дарга Б.Батбилэгээс тодрууллаа.
-Монголбанкыг ямар үндэслэлээр шүүхэд өгөх болов оо?
-Монголбанк төгрөгийн ханшийг сулруулахгүй, ам.долларын ханшийг өсгөхгүй зохицуулалт хийх боломж байсан.Гэтэл ямар ч арга хэмжээ авалгүй эдийн засгийн хүнд нөхцөл байдлыг үүсгэлээ. Тиймээс Монголбанк хариуцлага хүлээх ёстой.
-Шүүхэд гомдлоо хүргүүлсэн үү?
-Манай холбооны хуулийн хэлтэс Монголбанкыг Захиргааны хэргийн шүүхэд өгөх гомдлоо боловсруулж байна. Энэ долоо хоногт багтаж гомдлоо шүүхэд хүргүүлнэ. Мөн УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хандан Монголбанкинд хариуцлага тооцуулах талаар мэдэгдэл хүргүүлсэн.
Уншиж байна |