Өнгө сольдог дарга

Шат шатны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан нэр, өнгө сольдог ажлаа үргэлжлүүлж байна. АН-ын үед Чингисийн нэртэй болсон төв талбайг Сүхбаатарын болгож, хуучныг сэргээсэн. Мөн хэд хэдэн яамдыг нэрийг өөрчилж, өөрийн “өмч” болгосон.
МАН-ын энэ өөрчлөлтийг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан үргэлжлүүлэв. Тэрбээр дүүргийн Засаг даргын Тамгын газрын хаягийн өнгийг өөрчилж, улаан болгожээ. АН-ын дөрвөн жилд цэнхэр байсан Хан-Уул дүүргийн хаяг МАН-ын даргын үед заавал улаан байх ёстой аж.
Өнгөрсөн сарын 17-нд албан ёсоор батламжлагдаж, ажлаа хүлээн авсан шинэхэн дарга Ж.Алдаржавхлан нэр, хаягаа өөрийн болгож авснаар ажлаа эхэлж буй бололтой.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ