Б.Хулан: Хошин урлагт авьяас сорих бодолгүй байна

img

“Өвлийн тууж” уран сайхны кино энэ сарын 15-нд нээлтээ хийх гэж байна. Киноны уран бүтээлчид мэдээлэл хийлээ. Тус киноны найруулагчаар МУСТА Б.Тулгаа ажиллажээ. Киноны гол дүрд СТА Э.Мөнхтөр, СТА Б.Хулан, СТА Б.Батмэнд нар тогложээ. Киноны гол дүрд тоглосон СТА, жүжигчин Б.Хулангаас дүрийнх нь талаар тодрууллаа.

 

 

-Дүрийнхээ талаар тодотгохгүй юу?

 

-Өмнө нь тоглож байсан дүрүүдээс өөр байлаа. Өмнө нь би ихэнхдээ гэгээлэг дүрд тоглож байсан бол энэ удаад нэг жаахан зовсон эмэгтэйн дүр байлаа. Тийм ч учраас нэлээдгүй хичээж ажиллаа.

 

-Аймшгийн кино гэж ойлгож болох уу?

 

-Аймшгийн кино биш. Орчин үед хөндсөн сэдэв нь хөнгөн, хөгжилтэй кино ихэд гарах болсон. Үүнийг бодвол  жаахан хүнд талдаа сэдэл, санаатай кино. Бид олон нийтийг татах зорилгоор энэ киног хийгээгүй. Олон улсын фестивальд зориулан хийсэн. Киноны зохиолоо хоёр жилийн өмнө анх уншиж байлаа. Жилийн дараа зураг авалтад орно. Жилийн дараа нээлтээ хийнэ гэсэн. Тийм болохоор тэсэн ядан хүлээж байна даа.

 

-Фестивальд зориулсан гэхээр гадагшаа гаргах бодолтой байна уу?

 

-Гадаадын фестивалиас тавьсан шаардлагын дагуу бид киноныхоо мэдэгдлээ өгөөд байгаа. Өнгө шүүлт, бүтэн дуу оруулалттайгаар хийгээд бүтээлээ явуулсан. Хэрэв сонгогдвол тухай бүрт нь мэдэгдэнэ.

 

-Киноны зураг авалт бусдаас өвөрмөц явагдсан гэдгийг найруулагч онцолж байна?

 

-Манай найруулагч өөрөө зураглаачаар ажилласан. Манай Тулгаагийн шийдэл санаа үнэхээр өөр байсан. Хүний сэтгэхүйг текстээр тайлбарлах биш нүдний харцаар илэрхийлэхээс эхлээд сонирхолтой байсан шүү.

 

-Та сүүлд “Бохир ертөнц”, “Найз” зэрэг олон кинонд дүр бүтээсэн. Цаашид кино урлагт зүтгэх үү, хошин урлагт уу?

 

-Би хошин урлагт авъяас сорих бодолгүй байна. Тийм учраас цаашид кино урлагийн төрлөөр л  ажиллана гэж бодож байна.

 

-Хулан дахиад ямар дүрээр  үзэгч олонтой  уулзах вэ?

 

-Гурав хоногийн өмнө “Өвлийн шөнийн зүүд” гэдэг уран бүтээлд тоглоод зурагаа дуусгасан. Энэ кино уянгын драм төрлийн шинэ жилийн баярын сэдэвтэй кино. Энэ бүтээлээр л уулзана даа

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

sain baina:
olon ulsiin festivald mongol kinonuud sain oroltsoj zuv shuumj ntr avch baih mash heregtei. Amjilt husie!
2016-12-12
хммммм:
киног нь үзээгүй байж шууд ингэж ярьж болохгуй байх аа.
2016-12-12
Hmmmmm:
7 honogt 2 kinonii neelt!!!!!! Arai ch Dee. Hairan mongoliin kino urlag. Haltar mongnii heregluur boljee hairan !!!!!
2016-12-12
хммммм:
киног нь үзээгүй байж шууд ингэж ярьж болохгуй байх аа.