А.Баярцэцэгийг титмийн эзнээр нэрлэжээ

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагдаж байна. Титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүй өрсөлдөж буй. Монгол Улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байна
Титмийн эзэн болох магадлалтай таван гоо бүсгүйг /missosologynetwork/?fref=ts сайтад нэрлэсэн. Энэхүү нэр хүндтэй жагсаалтад Монголын мисс багтсан юм. Энэ удаад олон улсын миссийн тэмцээнд амжилт үзүүлэх орнуудын таамаглалыг гаргадаг ThePageantPage сайтад манай орны миссийг нэгдүгээр байранд нэрлэн онцолжээ.
Титмийн эзэн энэ сарын 18-нд тодорно
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ