Дэлхийн миссийн тэмцээнд хэрхэн санал өгөх вэ

img

 

Дэлхийн гоо бүсгүйг шалгаруулдаг “Miss World” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн сарын 29-нд эхэлсэн. Тус тэмцээнд манай улсаас “Торго модель” агентлагийн загвар өмсөгч, мисс А.Баярцэцэг оролцож буй юм.

 

Дэлхийн миссийн албан ёсны санал хураалт дуусахад зургаан хоног үлдээд байна. Уг санал асуулгад тэргүүлбэл финалын шатны шилдэг 10-т автоматаар шалгарах юм. Иймд санал өгөх зааврыг танилцуулж байна.

 

Нэгдүгээрт: Хэрэв та Iphone утас ашигладаг бол App Store аппликейшнаас "Miss World" аппликейшныг татаж суулгана. Уг аппликейшны Contestants гэсээ хэсгээс Монголоо олоод VOTE дарна.

 

Хоёрдугаарт: Хэрэв та ANDROID утастай бол http://share.mnctv.mn/s/IFl7gqRGFTILrol линкээр уг аппликейшныг татан, дээрх байдлаар санал өгөх юм.

 

Мөн  Дэлхийн миссийн тэмцээний Авьяасын үзүүлбэрийн шилдэг 10-т орсон үзүүлбэрүүд дундаас ялагчийг MobStar аппликейшны санал асуулгаар тодруулах юм. Санал өгөхдөө “Mobstar” аппликейшнээс "OFFICIAL MISS WORLD" гэж бичин хайлт хийнэ.  Үүний дараа Монголынхоо авъяасын үзүүлбэрийг зүүнээс баруун тийш гүйлгэн “YES” хэмээн саналаа өгч, comment бичиж саналаа өгөх юм.

 

Манай улсын мисс авьяас үзүүлбэрийн санал хураалтаар одоогоор гуравдугаар байранд жагсаад байна. Хамгийн олон санал авсан тохиолдолд Авьяас үзүүлбэрийн ялагч болох төдийгүй тэмцээний шилдэг 20-д автоматаар шалгаран үлдэх юм.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

guest:
БЗД 4 хорооны нутаг Жуковын хөшөөний ар талын явган хүний зам дагуу 2 траншейны нүх , мөн өнөө өглөө БЗД 4 хорооны 11 байрны ард явган хүний зам дагуу халуун устай траншейны нүх онгорхой байна , энэ хот эзэнтэй бол хариуцсан хүмүүс нь ажлаа хийгээд нүхийг нь таглаад өгөөч ээ, хүн унаж гэмтсэн гэж сонсогддог шүү, гуйж байна та нар ажлаа хүнээр хэлүүлтгүй хийж байгаа ч ээ…
2016-12-13
иргэн:
Флаш карт эргүүлэн үг цээжилдэг хүмүүст зориулж TOEFL-н хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1350 үгийг монгол тайлбартайгаар цээжлүүлдэг үнэгүй гар утасны програмын шинэ хувилбарыг гаргалаа . Google store-оос Mongolian TOEFL Vocabulary гэж хайгаад гар утсандаа суулгаж ашиглаж болно. dairy7632yahoo.com хаягаар энэ програмын талаар асууж болно. httpsplay.google.comstore
2016-12-13