Пинк энэ сард амаржина

Америкийн уран бүтээлч, дуучин Пинк өнгөрсөн сарын эхээр жирэмсэн болсон тухайгаа инстаграм хуудсаараа дамжуулан фэнүүддээ мэдэгдсэн билээ.
Тэрбээр энэ сарын эцсээр амаржих бөгөөд хүүтэй болох тухайгаа хэлсэн юм. Дуучин бүсгүй тэгвэл өчигдөр шинэхэн зургаа инстаграм хуудастаа байршуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Хөхөө гараараа далдалж, охин нь гэдсийг нь барьсан зургаа инстаграмдаа байршуулаад “Тун удахгүй энэ дотроос миний сахиусан тэнгэр гарч ирнэ. Сэтгэл минь их догдолж байна” гэж бичжээ.
Пинк 2009 оны дөрөвдүгээр сард Кари Харт гэх залуутай Лос Анжелес хотноо хуримаа хийсэн юм. Хос таван настай Уиллою Кейж гэх охинтой билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ