Дэвид Бекхэм: Бид бусдын анхаарлыг татах гэж жүжиглээгүй

img

Английн хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэм өчигдөр “Өглөөний мэнд Британичуудаа” шоу нэвтрүүлэгт оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Та зодгоо тайлаад нэлээн хугацаа өнгөрлөө. Ихэнх тамирчид зодгоо тайлаад л бусдын анхаарлыг тийм ч их татахаа больдог. Гэтэл та эсрэгээрээ. Алхам дутамдаа бусдын анхаарлыг татаж, холливуудын алдартнуудаас дутахааргүй байх юм. Таны гаднах төрх гайхалтай болохоор уу эсвэл хүүхдүүд тань хөөрхөн болохоор уу. Эсвэл эхнэр чинь хатуу чанга харагддаг болохоор уу. Та юу гэж бодож байна?

 

-Аль аль хүчин зүйлсүүд нөлөөлж байгаа байх. Миний гадаад төрхөнд дуртай олон хүмүүс бий. Би тэднийг буруутгахгүй ээ. Учир нь би сайхан харагддагаа мэднэ. /инээв/ Эхнэр болон хүүхдүүд минь бусдын анхаарлыг байнга татдаг. Азаар би энэ талаар мэднэ. Манай гэр бүл анхнаасаа л бусдын анхаарлыг татаж ирсэн. Гэхдээ би болон Викториа энэ бүхнийг хүсээгүй. Бид бусдын анхаарлыг татах гэж жүжиглээгүй. Бүх зүйл яг л хар салхи шиг хурдтай бас хүчтэй болж өнгөрсөн.

 

-Гэр бүлээрээ алдартай байх танд таалагддаг уу?

 

-Бас л хариулахад бэрх асуулт байна. Мэдэхгүй ээ. Цаг хугацааны эрхээр энэ бүхэнтэй дасан зохицсон. Одоо хүүхдүүдээ ажиглахаар тэд ч гэсэн аав, ээж шигээ энэ бүхэнтэй дасан зохицож байгаа мэт харагддаг. Гэхдээ би энгийн амьдралыг нэгдүгээрт тавьдаг. Бид гэртээ бусад шиг амьдардаг. Хэн нэгний харцан дор амьдрах тийм ч тухтай биш.

 

-Бруклин яг л тантай адилхан. Тэр 17 настай мөртлөө биеийн хөгжил болон гадаад байдал нь үнэхээр гайхалтай харагддаг. Хүү тань хүссэн болохоор аав шигээ адилхан харагдахыг хүссэн юм уу. Эсвэл аав, ээжийнхээ хүслээр залуухан Бекхэм шиг харагдах болов уу?

 

-Мэдэхгүй ээ. Би лав намайг дуурай гэж хэлээгүй. Мэдэхгүй ээ хүү минь ааваараа бахархдаг учир аав шигээ харагдахыг хүссэн байх. Би хөвгүүдтэйгээ дасгал хийх дуртай. Тэд намайг дуурайх биш тэднийг эрүүл бас эрч хүчтэй байгаасай гэж хүсдэг учир хамтдаа дасгал хийдэг. Хөвгүүд минь бусдаас биеийн хөгжлөөрөө илүү байгаасай гэж хүсдэг.

 

-Нэг л мэдэхэд танай гэр бүл Их Британи гэлтгүй олон улсын анхаарлыг татаж, алдаршсан.

 

-Би энэ бүхнийг хүсээгүй. Бид өөрсдийнхөөрөө л амьдарч байна.

 

-Таны дунд хүү Круз урлагийн хүн болохоор шийдсэн. Тэрбээр шинэхэн уран бүтээлээ гаргахаар төлөвлөж байгаа. Энэ талаар. Та хүүгийнхээ сонголтыг хүндэтгэж байна?

 

-Мэдээж хэрэг эр хүн амласан зүйлээ биелүүлэх ёстой. Хүү минь дуучин болохыг хүссэн бол тэр мөрөөдөлдөө үнэнч байх ёстой. Эр хүн “ухрах” гэдэг үгийг хэрэглэхгүй байх хэрэгтэй.

 

 

-Хүүгээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлч болж чадна гэдэгт итгэлтэй байна уу. Круз дуулахдаа сайн гэж үү?

 

-Хүү минь итгэмээргүй сайхан дуулдаг. Хүү минь дөрөвхөн наснаасаа дуулж эхэлсэн. Тэр намайг уянгалаг сайхан хоолойгоороо сэрээдэг байсан. Тиймээ би хүүдээ итгэж байна. Би хүүхдүүдийнхээ замыг үргэлж засч өгөх болно. Гэхдээ тэд бусдын оролцоогүйгээр өөрсдийнхөө ертөнцийг бий болгох хэрэгтэй.

 

-Анхны уран бүтээл нь хэзээ гарах вэ?

 

-Зул сараар уран бүтээлээ гаргах байх. Гэхдээ энэ талаар Викториа надаас илүү мэдэж байгаа байх. Би зул сараар хүүгээсээ гайхалтай бэлэг авна хэмээн найдаж байна.

 

-Тэрбээр Канадын дуучин Жастин Биберийн менежер Скотер Браунтай хамтран ажиллахаар болсон гэсэн. Энэ үнэн үү?

 

-Үнэн үнэн. Тэднийг гайхалтай нэг баг болно гэдэгт итгэж байна.

 

-Та хүүхдүүдээ өөр шигээ алдартай болгох дургүй тухайгаа олон удаа ярьж байсан. Гэхдээ та хүүгийнхээ сонголтыг хүлээн зөвшөөрсөн байна. Яагаад түүнийг алдартай болохыг зөвшөөрөв?

 

-Хүү минь мөрөөдсөн учир. Хүү минь зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байгаа. Тиймээс би саад болохыг хүсээгүй. Дуучин болно гэдгийг сонсоод би их гайхаж байлаа. Түүнийг хэдэн өдрийн дараа дуучин болох зорилгоосоо буцах гэж бодсон. Гэтэл Круз өдөр бүр дасгал хийж, өрөөндөө ганцаараа сургуулилт хийдэг байсан. Энэ бүхэн найман сар үргэлжилсэн. 11 настай хүү зорилгынхоо төлөө найман сар тэмцэж байхад би энэ бүхэнд цэг тавихыг хүсээгүй юм. Аав хүн ийм л үед уян хатан бас хүүхдийнхээ шийдвэрийг хүндэтгэдэг байх хэрэгтэй байх.

 

 

-Хүүхдүүд тань авъяас эхнээсээ тодорч эхэллээ. Таны охин ирээдүйд хэн болохыг хүсч байна?

 

-/инээв/ Охин минь зөвхөн хүүхэлдэйгээр тоглож мэднэ. Удахгүй ах шигээ мөрөөдлөө надад хэлэх байх.

 

-Таны эхнэр Викториа НҮБ-ын Хүүхдийн сангийн элч. Тэрбээр өнгөрсөн хугацаанд олон орноор очсон. Энэ талаар?

 

-Тэр хүүхдүүдэд их хайртай. Үргэлж л хүүхдүүдэд туслахыг хүсдэг. Тиймээс тэрбээр дуртай зүйлээ хийж буйд баяртай байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Jollen Ryan:
Ladies and gentlemen. I highly recommend the service of GEO COORDINATES HACKER. I have been in a financial mess for the past few months, I’m a single mother with kids to look after. I invested the sum of $357,800 in Bitcoin with a cryptocurrency company I met online. After a couple of weeks, my initial investment had increased from $203,800 to $579,850. This felt so good as the investment grew rapidly in just a few weeks. When it was time to withdraw, my withdrawal request was denied, all effort to make withdrawal declined, then I realized I had been ripped off. I came across Bobby Zion’s post on a blog where he talked about a hacker who helped him out called GEO COORDINATES HACKER. Thanks to GEO COORDINATES HACKER. For helping me out of my financial situation, I never believed because I have spent so much money on different hackers who did nothing other than running away with my money. I gave it a tryer, all I did was to follow the processing and be cooperative and today I am proud sharing the testimony of God-sent GEO COORDINATES HACKER. You can as well reach him through Email: geocoordinateshacker@proton.me. Or geovcoordinateshacker@gmail.com I keep saying thank you Geo Coordinates Hacker.. And God bless you for everything.
2023-12-06
Зочин:
Өөрийнхөө гэр бүл шиг л хайртай
2016-12-13