Б.Шижирбатад АНУ-д аялах эрх гардууллаа

"Авьяаслаг Монголчууд" шоуны шилдэг оролцогч Б.Шижирбатад Гацуурт компанийн Ерөнхий захирал Л.Чинбат гэнэтийн бэлэг барилаа. Тэрбээр Б.Шижирбатад АНУ-д болох дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхийг гардуулсан байна.
Энэ тухайгаа Л.Чинбат "Авьяаслаг Монголчууд нэвтрүүлгийн шилдэг оролцогч Б.Шижирбатынхаа цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэж авьяас билгээ улам хөгжүүлэхэд нь бага ч атугай нэмэр болох болов уу гээд АНУ-руу аялж дэлхийн тэргүүлэх технологийн үзэсгэлэн үзэх эрхээр шагнаж урамшууллаа.
Уран чамин үзүүлбэрээрээ биднийг баясган догдлуулсан чамд баярлалаа. Олон сайхан уран бүтээл туурвиж Монголынхоо нэрийг дэлхийд дуурсгаарай миний дүү!" хэмээжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ