Яг л Фрэнк Синатра шиг...дэлхийг тойрон аялна

img

 

"Монгол” телевизээс хоёр дахь жилдээ “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийг амжилттай зохион байгуулж, энэ оны ялагчыг шалгаруулаад байна.  Тэмцээний сүүлийн мөчид Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ нар шалгаран үлдсэнээс каунтри дуучин О.Энх-Эрдэнэ ялагч болж 100 сая төгрөгийн зээн болсон билээ. Эдгээр шилдэг оролцогчоос блиц асуултад хариулт авлаа. Ийн товч ярилцлагаар тэдний дотоод мөн чанар, цаашдын хүсэл мөрөөдлийг уншигчдад таниулахыг хичээв.

 

О.Энх-Эрдэнэ: Хичээж чадвал боломж үргэлж байдаг

 

-Овог нэр:

 

Отгонбаатар Энх-Эрдэнэ

 

-Төрсөн он сар өдөр:

 

1996.04.10

 

-Хүүхэд насны хамгийн нандин дурсамж:

 

-2004 онд аавынхаа ах эгч нартай, гэр бүлийнхэнтэйгээ Архангай явж байсан. Тэр үед хөгжилтэй явдал их болж байсан болохоор санаанаас ер гардаггүй.

 

-Хобби: Гитар тоглох, хөгжим тоглох, дуулах, хөл бөмбөг тоглох

 

-Дуртай спорт:  Хөл бөмбөг

 

-Гэр бүл: Ам бүл 4. Аав, ээж, эгчтэйгээ амьдардаг.

 

-Таны бахархал: Ээж аав, эх орон.

 

-Очих дуртай газар: Ууланд гарах л их дуртай

 

-Хэлэх дуртай үг: Хичээж чадвал боломж үргэлж байдаг.

 

-Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Шалтгаангүйгээр инээх

 

-Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Миний хайртай хүмүүс

 

-Худалдаж авах дуртай зүйл: Одоогийн байдлаар саксафон авахыг их хүсч байна.

 

-Амьдралдаа мөрддөг зарчим: Хичээл зүтгэлтэй байх. Хүн хүндээ хэрэгтэй гэдгээ мэдрэх, дэм тустай амьдрахыг л чухал гэж боддог

 

-Салахыг хичээдэг муу зуршил: Залхуурах

 

-Багадаа хүсч мөрөөддөг байсан зүйл: Хөл бөмбөгчин болохыг их мөрөөддөг байсан.

 

-Харин одоогийн мөрөөдөл: Дэлхий хэмжээний дуучин болох. Яг л Фрэнк Синатра шиг. Гэхдээ чадвал шүү дээ. /инээв.сур/

 

-Хамгийн дуртай баяр: Наадам

 

-Танд хандаж хэлсэн хамгийн сайхан урмын үгс: Сэтгэлээсээ хэлсэн үг бүхэн хамгийн сайхан. Тэгэхээр хүн болгоны хэлсэн үг л их сайхан санагдаж байна.

 

-Цаг хугацааг буцаах боломж олговол аль үед очих вэ: Одоогоороо л байя гэж боддог. Буцаагаад байх шаардлага алга.

 

-Мөнгө таны хувьд: Олж болдог, үрж болдог амьдралд хэрэгцээтэй тийм л зүйл. Тэрнээс нээх чухал ч юм биш дээ.

 

-Найзыг товчхоноор тодорхойлвол: Хэрэгтэй үед хамт байдаг, туслаж дэмждэг. Өөр хүнээр орлуулж болдоггүй, хэрэгтэй үедээ хэрэгтэй хүн байж чаддаг хүнийг найз гэх байх.

 

Б.Шижирбат:  Удахгүй дэлхийг тойрон аялна

 

-Овог нэр: Б.Шижирбат

 

-Төрсөн он сар өдөр:

1991.03.27

 

-Хүүхэд насны хамгийн нандин дурсамж: Намайг жаахан байхад ах маань их ууртай гэрт орж ирлээ. Би ээждээ “Ээжээ би шээмээр байна” гэж хэлтэл ээж надад аяга авч өгөөд би аяг руу шээх гэж байтал ах уурлаад “Аяганд шээгээд байхдаа яадаг юм” гэхээр нь би “Тэгээд стаканд шээх юм уу” гэсэн. Тэгээд л бөөн инээдэм. Нандин дурсамж ч биш миний онигоо л юм даа.

 

-Хобби: Тоглоом тоглож оноогоороо өрсөлдөх дуртай

 

-Дуртай спорт:  Бүх төрлийн теннист дуртай

 

-Гэр бүл: Ам бүл зургаа. Аав, ээж, гурван эрэгтэй дүүтэй.

 

-Хамгийн ойрын зорилго: Хэлээ сайн сураад гадагшаа сурах бодолтой байна.

 

-Талархаж явдаг зүйл: Аав, ээжийгээ, энэ гэр бүлээ онож төрсөндөө талархдаг.

 

-Очих дуртай газар: “Баянмонгол” хороолол хавьд миний очих дуртай нэг газар бий.

 

-Хийх дуртай зүйл: Ер нь ганцаараа чихэвчээ зүүгээд гадуур алхах дуртай. Чихэвчээ зүүгээд алхахдаа бүхнийг төсөөллийн нүдэнд хардаг болохоор хогтой, хоггүй нь хамаагүй хаа саагүй л алхах дуртай.

 

-Хэлэх дуртай үг: Уеs

 

-Аз жаргалыг нэг үгээр тодорхойлбол: Гэр бүл.

 

-Амьдралын тань хамгийн үнэтэй зүйл: Гэр бүл, хүн чанар

 

-Худалдаж авах дуртай зүйл: Хааяа нэг резинэн чихэр авмаар болдог.

 

-Амьдралдаа мөрддөг зарчим: Хийж байгаа зүйл болгоноо сэтгэлээсээ хийх

 

-Салахыг хичээдэг муу зуршил: Хааяа өөрийгөө жаахан өмөөрөх гээд байдаг талтай. Тэрийгээ л засъя гэж боддог.

 

-Эх орон гэдэг таныхаар: Яс үндэс

 

-Багадаа хүсч мөрөөддөг байсан мэргэжил: Археологич болно гэж боддог байсан.  “Муми” киног үзээд тэгж бодсон шүү /инээв.сур/.

 

-Харин одоогийн мөрөөдөл: Дэлхийг тойрч аялах. Миний мөрөөдөл ихэнхдээ биелдэг. Тиймээс удахгүй дэлхийг тойрон аялна аа. Бас “Pixar” ч юм уу том студид ажиллаж үзэхийг хүсдэг. Өөрийн гэсэн том байртай болоод тэндээ амралтын өрөө, бичлэгийн студитэй болох.

 

-Хамгийн дуртай баяр: Шинэ жил

 

-Танд хандаж хэлсэн хамгийн сайхан урмын үгс: Олон хүн надад урмын гоё үг хэлдэг. Сэтгэлээсээ хандаж хэлсэн үг бүхэн л гоё.

 

-Цаг хугацааг буцаах боломж олговол аль үед очих вэ: Одоо тэр талаар сонирхохоо больсон. Жил ирэх тусам өнгөрсөнд харамсах биш цаашид алдахгүй байхыг хичээдэг болсон.

 

-Мөнгө таны хувьд: Хэрэгсэл.

 

-Найзыг товчхоноор тодорхойлвол: Ах дүүс


Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Монголчууд минь ээ эрдэм боловсрол, оюун ухаанаа шүтэж эх орноо хөгжүүлэх үү. Шоугаа хөгжүүлж, түр зуурын алжаалаа тайлж хөгжих үү. Саяхан 100 гаруй гаруй шинэбодис нээж түүнийгээ олон улсаар батлгаажуулсан, хорт хавдрын эсрэг бэлдмэл бүтээсэн шинжлэх ухааны доктор, профессор төрийн соёрхолт нэрт эрдэмтэн Батсүрэн шинжлэх ухааны шагнал хүртэж 100 сая төгрөгөөр шагнуулахад бас зохион бүтээгч инженер Нацагнямыг интернетээр яаж гутааж доромжлов доо Ухаантайхан байж энэ Монгол орноо сайн сайхан авч явна шүү
2016-12-16
иргэн:
Монгол телевизийнхэн сайн ажилласан шүү, баяр хүргэе, авъяаслаг монголчууд маш гоё болж үнэхээр хүүхэд залуучуудад сонирхолтой үзүүлбэрүүд болж чадсан, түрүүлсэн хүүхдүүдэд баяр хүргэе, Энх-эрдэнэ, Шижижрбат, Ууган-эрдээн бусад нь ч гэсэн маш гоё байсан шүү,
2016-12-16
irgen:
Флаш карт эргүүлэн үг цээжилдэг хүмүүст зориулж TOEFL-н хамгийн түгээмэл хэрэглэгддэг 1350 үгийг монгол тайлбартайгаар цээжлүүлдэг үнэгүй гар утасны програмын шинэ хувилбарыг гаргалаа . Google store-оос Mongolian TOEFL Vocabulary гэж хайгаад гар утсандаа суулгаж ашиглаж болно. dairy7632yahoo.com хаягаар асууж энэ програмын талаар асууж болно. httpsplay.google.comstore
2016-12-16
Зочин:
шижирээд өөртөө хүсдэг бүхий л сайн сайхан бүхнийг хүсье
2016-12-16
Зочин:
Bayar hurgey, 2-laa mundag baisaan, daanch shagnal ni neg yum daa
2016-12-16
Зочин:
Enkherdenegiin iveel jil bjee.,sain ch duulsan
2016-12-15
зочин:
за биеэ тоож балрав дүү минь
2016-12-15
зочин:
за биеэ тоож балрав дүү минь
2016-12-15
Zochin:
Za mongolchuudaa turuulsen zaluudaa uram nemeeeeeeee sain duulsan saihanch zaluu baina lee mongolchuudiin uuduu negendee ataarhahgui ungurch chaddaggui zan tsuhalzaad baina kkkk
2016-12-15
Zochin:
Za turuulsen bol ard tumnii songolt yu gej helehev dee. Odoo tegeed delhiigeer aylah bol angli helnii duudlaga tsever baikh, bas gereegee uchir meddeg ulsaas zevlelgee avch baij baiguulaarai., zaliduulav,!!!
2016-12-15
Uuu:
Ene yag amidaaraa duulsiimuu? Hudlaa bicheed zasuultsan um l tawiad bh shig bsandaa, bas ter mgl duug yaj duulaad bgaan tag shulag, eruu am n zuurtsan hun dhig sonin!
2016-12-15
b:
tegj bodhiino
2016-12-15
О:
Гоё дуулдаг хүн өчнөөн л байгаа шдээ.Арай л юм аа. Тэр бүжиглэдэг Ууган-Эрдэнэ үнэхээр түрүүлэх ёстой байсан шдээ. Энэ залууг харахаар л муухай санагдаад байх юм.Битгий атаархжийна гэж бодоорой.
2016-12-15
b:
tegj bodhiino
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-12-15
Ooo:
Turuuleh Hun ni turuulsen.
2016-12-15
Зочин:
ШИЖИРЭЭ ТҮРҮҮЛЭХ БАЙСАН ЮМ
2016-12-15
Зочин:
Shijree ni arai iluu uhaalag huuhed baina daa 2land ni amjilt husie
2016-12-15
Зочин:
Амжилт хүсье.Санаа зөв бол заяа зөв.Трм мөрөөд ихийг хүс.
2016-12-15