Ханхүү болзож байхдаа баригдав

Британийн ханхүү Харриг өнгөрсөн есдүгээр сараас Америкийн уран бүтээлч, жүжигчин Меган Марклетэй болзож байгаа хэмээн орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байсан юм.
Гэхдээ уг мэдээллийг баталгаажуулах гэрэл зураг эсвэл видео бичлэг өнөөг хүртэл уншигчид болон үзэгчдийн өмнө ил болоогүй билээ.
Тэгвэл Харри болон Меган нар болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртөж, дээрх мэдээлэл албан ёсоор баталгаажсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос Лондон хотноо болзож байхдаа сэтгүүлчдэд баригдсан байна.
Тэд ихэд дотно байхаас гадна гар гараасаа хөтлөлцөн хотын гудамжаар алхаж байжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ