Риан Ренолдс “Алдрын од”-той боллоо

img

 

Холливуудын нэрт жүжигчин Риан Ренолдс холливуудын гудамжинд өөрийн гэсэн “Алдрын од”-той болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Жүжигчин эр “Үнэхээр баяртай байна. Гайхалтай. Ийм сайхан өдөр ирнэ гэж бодсонгүй. Та бүхэндээ талархаж байна. Гайхалтай эхнэр болон өхөөрдөм хоёр охиндоо хайртай гэдгээ дахин хэлмээр байна. Та гурав бол миний бүх зүйл” гэж хэлжээ.

 

 

Тэрбээр уг ёслолын ажиллагаанд эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт оролцсон байна.  Риан 2013 онд жүжигчин Блэк Ливелитэй гэрлэсэн билээ.

 

Хос 2014 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан юм. Мөн хоёр сарын өмнө жүжигчин бүсгүй амаржиж, хоёр дахь охиноо төрүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ