Дэлхийн хэвлэл А.Баярцэцэгийг онцолсоор

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний урьдчилсан шалгаруулалтууд амжилттай зохион байгуулагдаж байна. Титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүй өрсөлдөж буй. Монгол Улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байна
Титмийн эзэн болох магадлалтай таван гоо бүсгүйг олон улсын сайтад нэрлэсээр байна. Энэхүү нэр хүндтэй жагсаалтад Монголын мисс багтаж буй бөгөөд олон улсын миссийн тэмцээнд амжилт үзүүлэх орнуудын таамаглалыг гаргадаг ThePageantPage сайтад манай орны миссийг нэгдүгээр байранд нэрлэн онцолсоор байна.
Өнөөдрийн байдлаар манай улсын мисс саналын тоогоор жагсаалтын нэгдүгээрт бичигдээд байна. Титмийн эзэн энэ сарын 18-нд тодорно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ