Дэлхийн миссийн тэмцээнд саналаа өгөхийг уриаллаа

img

Гэрэл зургийг MPA.mn

 

АНУ-ын нийслэл Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээний титмийн төлөө дэлхийн 120 орны гоо бүсгүй өрсөлдөж буй. Монгол Улсыг төлөөлөн А.Баярцэцэг оролцож байна. Түүний найзууд топ модель Х.Бадамгэрэл, Л.Энэрэл нар мэдээлэл хийлээ.

 

Манай улсын мисс тун өндөр оноотой өрсөлдөж байна. Түүний  авьяасын үзүүлбэрт толилуулсан үзүүлбэр шилдэг 10-т шалгаран үлдээд байгаа. Мөн түүний хүмүүнлэгийн үйлс шилдэг 24-т шалгараад байгаа юм.

 

Дэлхийн миссийн тэмцээний Авьяасын үзүүлбэрийн шилдэг 10-т орсон үзүүлбэрүүд дундаас ялагчийг “MobStar” аппликейшны санал асуулгаар тодруулах юм. Санал өгөхдөө “Mobstar” аппликейшнээс "OFFICIAL MISS WORLD" гэж бичин хайлт хийнэ.  Үүний дараа Монголынхоо авъяасын үзүүлбэрийг зүүнээс баруун тийш гүйлгэн “YES” хэмээн саналаа өгч, comment бичиж саналаа өгөх юм. Түүний найз топ модель Х.Бадамгэрэл Монголчуудыг санал асуулгад идэвхитэй оролцохыг уриаллаа.

 

Топ модель Х.Бадамгэрэл “Финалын шатанд 120 гаруй орны гоо бүсгүйчүүдийн шилдэг 10 бүжигчинг эхний эгнээнд бүжиглүүлдэг бөгөөд энэхүү эгнээнд Монгол улсын мисс А.Баярцэцэцэг бүжиглэхээр болсон гэсэн баярт мэдээ байна. Өмнөх оролцож байсан миссүүдээ бодвол А.Баярцэцэг үнэхээр сайн оролцож, амжилт үзүүлж өөрийнхөө юу чаддагаа бүрэн харуулсан байгаа. Харин одоо санал асуулгад иргэд идэвхтэй оролцмоор байна. Санал авах хугацаа бага үлдсэн байгаа учраас эх орныхоо нэрийг гаргах гэж хичээж байгаа миссээ дэмжиж нийт иргэдийгээ саналаа өгөхийг уриалж байна” гэсэн юм.

 

Харин мисс А.Баярцэцэгийн найз Л.Энэрэл хэлэхдээ “Дэлхийн миссийн тэмцээнийг энэ сарын 18-ны орой буюу Монголын цагаар 2016.12.19-ний өглөө үүрээр 05.00 цагт MNC телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр шууд дамжуулан үзүүлэхээр болсон байгаа. Ард түмэндээ шууд дамжуулан үзүүлэхээр ажиллаж байгаа тус телевизийн хамт олондоо энэ дашрамд баярлалаа гэдгийг хэлье.  Учир нь А.Баярцэцэгийг олон улсын хэвлүүдэд түрүүлэх магадлалтай миссээр тодорхойлсон байгаа. Биднийг баярт мэдээ хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна ” гэсэн юм.

 

Дэлхийн миссийн албан ёсны санал хураалт маргааш буюу ирэх бямба гарагийн 13:00 цаг хүртэл үргэлжлэх юм.Уг санал асуулгад тэргүүлбэл финалын шатны шилдэг 10-т автоматаар шалгарах юм.

 

Санал өгөхдөө:

 

 

Нэгдүгээрт: Хэрэв та Iphone утас ашигладаг бол App Store аппликейшнаас "Miss World" аппликейшныг татаж суулгана. Уг аппликейшны Contestants гэсэн хэсгээс Монголоо олоод VOTE дарна.

 

Хоёрдугаарт: Хэрэв та ANDROID утастай бол http://share.mnctv.mn/s/IFl7gqRGFTILrol линкээр уг аппликейшныг татан, дээрх байдлаар санал өгөх юм.

 

Санал өгсний дараагаар лайк буюу эрхий хуруу хэлбэрт дүрс нь ногоон өнгөтэй болсон байх учиртай. Хэрэв өнгө ногоон болоогүй байвал таны санал тооцогдоогүй гэсэн үг тул ногоон болтол нь саналаа өгөх ёстой юм байна.

 

Мөн мисс А.Баярцэцэгийн https://www.facebook.com/bayartsetseg.bela.3  хэмээх цахим хуудсан дахь зураг, видеонуудад лайк дарж, коммент бичсэнээр Мультимедиа буюу Масс хандалт хэмээх үзүүлэлтэд чухал үнэлгээд тооцогдох аж.

 

Титмийн эзэн энэ сарын 18-нд тодорно. Финалийн шатны шоуг “MNC” телевиз шууд дамжуулах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Масс хандалтаар Мисс болдог юм гэж хаана байдаг юм зайлаа тураал бадам гэрэл ээ хэнд хэрэгтэй юм Мисс боллоо гээд монгол улс сайхан болчих юм уу Мянганбаяр мэтийн шар шимжлсэн улсын мөнгө идэж уусан хулгай хийсэн баячуудад хэрэгтэй биз
2016-12-17
Зочин:
Балайрахаа больж уз Нийгмийн сэтгэхуйн доройтлийн илрэл
2016-12-17