Босогчдыг тээвэрлэж явсан автобус халдлагад өртжээ

Сирийн Алеппо хотоос босогчид болон тэдний гэр бүлийг гаргах ажил түр тасалдсан талаар НҮБ-ын Хүний эрхийн байгууллагаас мэдээллээ.
Бүслэлтэд байсан 3000 гаруй иргэнийг хотоос гаргахаар Алеппо хотноо автобусууд нэвтэрсэн билээ. Эхний ээлжинд 2100 иргэнийг хотоос гаргасан байна. Тэгвэл босогчид олон улстай байгуулсан гэрээгээ зөрчиж, буу болон зэвсэг авч явсанаас болж, иргэдийг хотоос гаргах ажил тасалдсан аж.
Мөн иргэдийг тээвэрлэж явсан хоёр автобус халдлагад өртсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Нэг этгээд “Аллах Акбар” буюу “Бурхан агуу юм” хэмээн хэлээд автобус руу тэсрэх бөмбөг шидсэн байна.
Уг халдлагын ард “Аль Кайди”, Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл бий хэмээн эрх баригчид мэдэгдэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ