Ерөнхийлөгч гурван хүнийг хөнөөжээ

img

 

Филиппинийн Ерөнхийлөгч Родриго Дутерте Британийн “ВВС” агентлагт ярилцлага өгөх үеэрээ өөрийн гараар гурван хүнийг хөнөөж байсан талаараа ярьсан нь олон улсад шуугиан тарьж байна.

 

Ерөнхийлөгч Давао хотноо бизнес эрхлэгчтэй уулзаад дараа нь тус агентлагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлсэн аж. Тэрбээр Давао хотын даргаар 21 жил ажилласан юм.

 

Родриго “Би бусдад үлгэр жишээ үзүүлэхийг үргэлж хүсдэг. Хотод эмх замбараагүй байдал үүсгэхгүй байх тал дээр бүхий л анхаарлаа хандуулдаг байсан. Би мотоцикль унаж, эргүүл хийж байхдаа гурван хүнийг буудан хөнөөж байсан. Энэ бол үнэн. Миний бууны сум хэдэн хүнд туссаныг би мэдэхгүй” гэж хэлжээ.

 

Гэхдээ уг мэдээллийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба эрс үгүйсгэсэн байна.

 

Ерөнхийлөгчийн эхлүүлээд буй хар тамхины дайны уршгаар 6000 хүн амиа алдаж, 40 мянган хүн баригджээ.

 

 Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Зов хоо эр хураг тэгэж бж л хар тамхинаас салахгуй бол энэ улс хар тамхинд иддэгдэ дууссан шуу удахгуй манайх ийм болно шуу дээ
2016-12-19
Зочин:
ZOW ZOW. Hulgaich nariig bas buud buud
2016-12-19
Зочин:
Zov
2016-12-19