Стефани дел Валле: Дэлхийн мисс болно хэмээн төсөөлж байсангүй

img

АНУ-ын Вашингтон хотноо 66 дахь удаагийн “Дэлхийн мисс” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа. Титмийн эзнээр Пуэрто-Рико улсын мисс Стефани дел Валле тодорсон юм. Шинэхэн “Дэлхийн мисс” хэвлэлийнхэнд ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-Танд баяр хүргэе.

 

-Маш их баярлалаа. Өнөөдөр эцэг, эх минь мөн эх орон минь надаар бахархсан байх. Би маш их баярлаж байна. Сэтгэл минь их хөдөлж байна. Хурдхан гэртээ харьж, гэрийнхэнтэйгээ уулзаж, баяраа хуваалцмаар байна.

 

-Тэмцээний эхнээс л таныг ялагч болох магадлалтай гоо бүсгүйчүүдийн дунд багтаж байсан?

 

-Тийм ээ. Би титмийн эзэн болохыг маш их хүсч байсан. Мөн эх орныхоо нэрийг өндөрт өргөхийг их хүссэн. Зорилгоо биелүүлсэндээ таатай байна.

 

-Ард түмэн тань таниар бахархаж байгаа байх?

 

-Итгэж байна. “Дэлхийн мисс” болсондоо одоо хүртэл итгэж чадахгүй байна.

 

-Та гайхалтай дуулдаг. Таны дуу хоолой олон сая хүнд таалагдсан. Та мөн "Авъяас" төрөлд амжилттай оролцсон?

 

-Би мэргэжлийн дуучин биш л дээ. Би дуу дуулах үнэхээр дуртай. Тэмцээний өмнө үзэгчдэд ямар авъяасаа үзүүлэх вэ хэмээн удаан бодсон. Эцэст нь би дуулахыг хүссэн. Дуу минь олон хүнд таалагдсан явдалд талархаж байна. Яг л зүүд шиг байна.

 

 

-120 орны гоо бүсгүй титмийн төлөө өрсөлдсөн. Та аль улсын гоо бүсгүйг дэмжиж байсан вэ?

 

-Би Энэтхэгийн гоо бүсгүйг дэмжиж байсан. Түүний гараас атгаад эцсийн шатанд үлдэхийг хүсч байсан. Учир нь Энэтхэгийн гоо бүсгүй миний өрөөний хамтрагч. Бид бүтэн сар нэг өрөөнд хамт амьдарсан. Энэ хугацаанд бид их дотно сайн найзууд болсон. Өнөөдрөөр бидний нөхөрлөл хязгаарлагдахгүй гэж бодож байна.

 

-“Дэлхийн мисс” болно хэмээн төсөөлж байв уу?

 

-Ээж минь үргэлж намайг “Дэлхийн мисс” болно гэдэг байсан. Ээж минь зөв таажээ. Охин нь тандаа хайртай шүү. Гэхдээ би “Дэлхийн мисс” болно хэмээн төсөөлж байгаагүй. Үнэхээр өөрийгөө “Дэлхийн мисс” болно хэмээн төсөөлж байсангүй. Итгэхийн аргагүй юм.

 

-Мөн дэд байрын эзэн болсон Доминиканы Бүгд Найрамдах гоо бүсгүйтэй их дотно гэж сонссон?

 

-Тийм ээ.

 

-Өнөөдөр таны нэрийг дэлхий нийтээрээ мэдэх боллоо?

 

-Гайхалтай байна. Зүгээр л гайхалтай байна. Бүх зүйлд итгэж чадахгүй байна. Өнөөг хүртэл миний бие чичирч байна.

 

-Маргаашнаас таны амьдрал бүхэлдээ өөрчлөгдөх болно?

 

-Хүлээж чадахгүй нээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Shal teneg huuhen bna. Tom amtai l bol miss boldog yumuu haashaa yum narmiichaad huh delen ch alga udahgui neg tom hiimel huhtei bolj avah bailgui chavoos
2016-12-21
Зочин:
Дэлхийн мисс болсонд нь баяр хүргэе! Гэхдээ манай монголын мисс үнэхээр сайн байлаа шилдэг 11т орно гэдэг бол бид нарын хувьд дэлхийн мисс болсноос ялгаагүй зүйл. Монголоо төлөөлж дэлхийн миссд оролцож эх орныхоо нэрийг гаргасан А.Баярцэцэгтээ дахин дахин баяр хүргэе!
2016-12-20
Зочин:
UGAASAA SURAGGUI SH DE
2016-12-19
Batzandan:
Nuguu mongoliin MISS yasan be kheded orson be
2016-12-19
ГОО ҮЗЭСГЭЛЭН:
ҮНЭХЭЭР НҮДТЭЙ Л ЮМ БАЙНА ЭНЭ ШҮҮГЧИД НЬ.... ЯАЖ Ч БАЙСАН ГОО САЙХАН БАЙНА ШҮҮ ДЭЭ. УХААН БОЛ ЧИМНЭ. УХААНГҮЙ БОЛ ГУТААНА. ЯАГААД ГЭВЭЛ БИЕ, ЗҮС ЦАРАЙГ БҮРХАН БҮТЭЭДЭГ БОЛОХООС ХУВЬ ХҮН ӨӨРӨӨ БҮТЭЭДЭГГҮЙ. ГЭХДЭЭ ДАНДАА ЦАРАЙ, БИЕНДЭЭ АНХААР ГЭСЭН ҮГ БИШ. ЦАРАЙ ЗҮС БИЕ ХАА НЬ ЗҮРХ СЭТГЭЛ, ҮНЭН БОДИТ БАЙДАЛТАЙГАА ИЖИЛ БАЙВАЛ ЭНЭ ТИТМИЙГ ХҮРДЭГ БАЙХ. МАНАЙ МОНГОЛ ОХИН ХЭТЭРХИЙ ХИЧЭЭГЭЭД ЮМ БҮХЭНД ТОЛГОЙ ХАЯЛААД ЯЛАА ҮРГЭЭЖ БАЙГАА МОРЬ ШИГ Л ЭР ХҮН БҮХЭНД САНАГДСАН ШҮҮ. ГЭХДЭЭ АМЖИЛТ... ЗААВАЛ ТҮРҮҮЛЭХ АЛБАГҮЙ. ЭНЭ БҮСГҮЙ БОЛ ҮНЭХЭЭР ГОО ҮЗЭСГЭЛЭНТЭЙ БҮСГҮЙ БАЙНА
2016-12-19
Зочин:
БАЯР ХҮРГЬЕ
2016-12-19
hurlee:
httpCash4Visits.comref.php?refId=343294энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2 таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5 нэмэгдэж орох болно. Хамгийн багадаа 30 хүрэхэд та мөнгөө авах эрхтэй болох бөгөөд тус веб сайтаас олон улсын карт бэлэглэх бөгөөд Голомтбанк болон Капитрон банк ашиглан мөнгөө авах боломжтой. Одоогоор тус сайтад 380000 гаруй мянган гишүүн бүртгэлтэй байгаа бөгөөд өдөртөө 5-30 доллар сардаа 150-900 долларын цалинтай ажиллаж байна. Интернет хандалтын тоогоор тус сайтад интернетийн компаниуд мөнгө төлдөг бөгөөд хичээнгүйгээр линкэн дээрээ хүн элсүүлээд хийгээд үз. Харин үр дүнг гагцхүү та л гаргаж чадна. Мянга сонсохоор нэг үз гэдэг, линкээр ороод үзээрэй. Таниас элдэв бусын нэмэлт зүйл шаардахгүй. Маш амархан шүү. Амжилт.
2016-12-19