Маргот Робби хуримын зургаа дэлгэв

“Тарзан”, “Үхлийн салаа” зэрэг киногоороо алдаршаад буй холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг Маргот Робби саяхан хуримаа хийсэн хэмээн хэвлэлийнхэн мэдээлсэн билээ.
Тэгвэл уг мэдээллийг жүжигчин бүсгүй баталсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Маргот 2009 оноос Том Ачкерли гэх залуутай болзох болсон юм.
Хос энэ сарын 11-нд Австрали улсад хуримаа хийсэн байна.
Жүжигчин бүсгүй инстаграм хуудастаа хуримын бөгжийн зургаа нийтэлж “Тийм ээ би хуримаа хийчихлээ” гэж бичжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ