Канцлер халдлага болсон газар очив

Германы нийслэл Берлин хотноо өчигдөр халдлага гарсан билээ. Уг террорист халдлагын улмаас 12 хүн амиа алдаж, 48 хүн бэртсэн юм. Халдлага болсон газар өчигдөр Канцлер Ангила Меркел ирж, амиа алдагсдад хүндэтгэл үзүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.Зул сарын баярт зориулан Вильгельм Кайзерын сүмийн дэргэд үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байжээ.
Үзэсгэлэн худалдааг үзэхээр ирсэн хүмүүсийг нэг этгээд ачааны машинаар дайрч, гэмтээсэн байна. Цагдаагийнхан шуурхай ажиллаж, жолоо барьж байсан этгээдийг устгаж, хажууд нь сууж байсан этгээдийг баривчилсан байна. Цагдаагийнханд баригдаад буй эрэгтэйг Пакистанаас ирсэн дүрвэгч байсан хэмээн орон нутгийн хэвлэлийнхэн мэдээлжээ.
Гэхдээ албаныхан албан ёсны мэдээлэл хийгээгүй байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ