Далай лам Монголд дахин айлчлахгүй

Монгол Улсын Гадаад хэргийн сайд Ц,Мөнх-Оргил Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам Монгол Улсад дахин айлчлахгүй” гэж хэлсэн талаар Хятадын төрийн мэдлийн “Синьхуа” агентлаг мэдээллээ.
Тэрбээр “Төр болон шашин тусдаа учир Засгийн газрын шугамаар Далай ламыг урьж байгаагүй” гэж хэлжээ.
Далай лам өнгөрсөн арваннэгдүгээр сарын 18-23 өдрүүдэд нийслэл Улаанбаатар хотноо шашны айлчлал хийсэн. Уг айчлалыг Бээжин хүчтэй эсэргүүцсэн юм. Сайд “Хоёр улсын харилцаанд сэв суусанд харамсч байна” гэж хэлжээ.
БНХАУ-ын Гадаад хэргийн яам Далай ламын айлчлалаас болж хэд хэдэн удаа мэдэгдэл хийж, хоёр улсын дипломат харилцаанд сэв сууж болзошгүй талаар сануулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ