Мөсөөр морин хуур урлажээ

Мэргэжлийн морин хуур урлаач С.Баярсүрэн, түүний хүү Б.Цолмон, “Талын Монгол” хамтлагийн уран бүтээлчид хамтран мөсөөр морин хуур урлажээ.
Уран бүтээлчид ирэх оны нэгдүгээр сард Норвеги улсад болох Олон Улсын Мөсөн урлалын фестивальд оролцохоор төлөвлөжээ. Фестивальд оролцохоор явахдаа морин хуураа тусгай зориулалтын хөргүүрт авч явах юм байна.
Мөсөөр урласан морин хуур хайлах эрсдэл их учраас хүйтэн нөхцөлд хадгалдаг аж.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ