Нууцтай холбоотой баримтыг Г.Чулуунбат гэрчилнэ

img

-С.Оюун: Шүүх хурлыг нээлттэй явуулах ёстой-

 

 

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шүүж эхэллээ. Шүүх хурал өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт товлогдсон ч өмгөөлөгчид хавтаст хэрэгтэй бүрэн танилцаагүй, гэрч оролцуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэл­дэ­хүүн хүлээн авч хойш­луул­сан юм. Хэргийг Цагдан хорих 461 дүгээр ангид Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Алдар даргалан, шүүгдэгчээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар оролцож буй. Хохирогчоор С.Зориг агсны дүү С.Оюун оролцох болсныг шүүхээс танилцуулсан юм.

 

Шүүх хурал өчигдөр 10:00 цагт эхлэх товтой байв. Өнгөрсөн долоо хоногт цагдаагийн хамгаалалт Цагдан хорих 461 дүгээр анги руу салах замын уулзвар дээрээс эхэлж хяналт шалгалт чанга байсан бол өчигдөр “зөөлөрсөн” байв. Хамгаалалтынхан хорих ангийн гаднаас хүмүүсийг шалгаж, 9:00 гэхэд дотогш нэвтрүүлсэн. Энэ үед хорих ангийн эмч нар бэлэн байдалд ажиллаж эхэлсэн нь өмгөөлөгч С.Оюунцэцэгийн биеийн байдал тааруу байгаатай холбоотой гэж эх сурвалж хэлж байв. Түүнчлэн өмгөөлөгчдийн хүсэлтээр Г.Чулуунбат, н.Давааням нар гэрчээр оролцохоор ирсэн юм. Харин хохирогчийн ар гэрийг төлөөлөх УИХ-ын гишүүн асан С.Оюун ирсэнгүй. Шүүгдэгчийн ар гэрийнхэн ч энэ удаагийн хуралд оролцсонгүй. Анхаарал татсан нэг зүйл нь шүүх хуралд Онцгой байдлын хоёр албан хаагч ирж оролцсон. Тэд ямар үүрэгтэй болох нь тодорхойгүй байна.

 

Шүүх хурал 10:40 цагийн үед эхэлж, үргэлжлэх хугацаандаа хоёр удаа завсарласан гэж албаны эх сурвалж хэлэв. Тодруулбал, хоёр удаа хүсэлт хэлэлцэн шүүх хурлыг үргэлжлүүлжээ.

 

С.Оюун: ХЭРГИЙГ НЭЭЛТТЭЙ БОЛГОХ ХҮСЭЛТ ГАРГАСАН Ч ХҮЛЭЭЖ АВААГҮЙ

 

Хуулийнхан 18 жилийн өмнөх онц ноцтой энэ хэргийг шалгаж эхлэхдээ нууцын зэрэглэлд шилжүүлж, шүүх хурлыг ч хаалттай явуулж буй. Шүүх хурал товлогдох үед албаныхан хурлын зарим хэсгийг хаалттай хэлэлцэх тухай мэдэгдэж байсан ч төрийн нууцтай холбоотой баримт, материал хавтаст хэрэгт авагдсан гэсэн үндэслэлээр хаалттай явуулахаар тогтсон. Үүнийг шүүгдэгчдийн ар гэрийнхэн эсэргүүцэж байгаагаас гадна С.Зориг агсны ар гэрийнхэн ч ийм байр суурьтай байна. Энэ талаар талийгаачийн дүү, УИХ-ын гишүүн асан С.Оюунаас тодруулахад “Одоогоор байр сууриа илэрхийлэх боломжгүй. Хэргийг нээлттэй болгох ёстой. Мөн шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлт, шаардлага хүргүүлсэн ч хүлээж авахгүй байгаа” гэлээ.

 

Г.ЧУЛУУНБАТ ЮУ ГЭРЧЛЭХ ВЭ?

 

Шүүх хуралд гэрчээр оролцож буй хүмүүс юу мэдүүлэх бол гэсэн асуудал анхаарал татаж байна. н.Давааннямын хувьд Б.Содномдаржаагийн өмгөөлөгчийн хүсэлтээр Орхон аймгаас гэрчээр оролцохоор иржээ. Тэрээр Б.Содномдаржааг цэрэгт татагдах үед ангийн дарга нь байсан гэнэ.

 

Тэгвэл Г.Чулуунбат юу гэрчлэх вэ. Г.Чулуунбат бол С.Зоригийн бие төлөөлөгч байсан хүн. Албан ёсоор баталгаажаагүй ч хэзээ мөдгүй Ерөнхий сайд болохоор яригдаж байсан С.Зоригийн уулзалт, үйлдэл бүрийг тэрээр мэднэ гэсэн үг. Тиймээс талийгаачийг амиа алдахаас өмнө хэнтэй, ямар хэргээр уулзсаныг Г.Чулуунбат гэрчилнэ гэж харах үндэслэл байна.

 

Түүнээс биш хэрэг гарах үед хажууд нь байж өөрийн нүдээр харсан цорын ганц гэрч бол С.Зориг агсны эхнэр Б.Булган. Б.Булган өчигдрийн шүүх хуралд ирсэнгүй. Түүнийг уг хэргийн гэрч, яллагдагч аль нь болохыг нэг тийш болгосон албан ёсны мэдээлэл алга. Гэвч одоогийн нөхцөл байдлаар Б.Булган хэрэгт огт хамааралгүй болж буй бололтой.

 

ШҮҮХ ХУРАЛ ӨНӨӨДӨР ҮРГЭЛЖИЛНЭ

 

Шүүх хурал долоон цаг үргэлжилсний эцэст өчигдөр 17:40 цагийн үед засварласан юм. Өнөөдөр 10:00 цагаас үргэлжилнэ. Өчигдөр улсын яллагч яллах дүгнэлтийг уншиж танилцуулснаас гадна шүүгдэгчид мэдүүлэг өгсөн байна.

 

Шүүх хуралд шүүгдэгчдийн ар гэрийнхнийг оруулахаас татгалзаж буй. Төрийн нууцтай холбоотой асуудал яригдах учраас ийн татгалзсан бололтой. Дугаар шилжих мөчид  Б.Содномдаржаагийн ээж Л.Жавзмаатай холбогдоход “Өнөөдөр /өчигдөр/ шүүх хуралд бас л оруулсангүй. Маргааш /өнөөдөр/ л оруулж магадгүй гэж найдаж байна. Уг нь шүүх хурлыг нээлттэй явуулах хүсэлтэй байсан. Олон түмэн ч ингэж үзэж байгаа. Гэтэл хаалттай явагдаж байна. Ямартай ч шүүгчдэд итгэж байна. Монголын шүүх энэ хэргийн үнэнийг тогтоож, хүүг маань хэлмэгдэхээс аврах байх гэдэгт найдаж байна” гэлээ.

 

Б.ЗАЯА

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ХУДЛАА ХУДЛАА ХУДЛАА АЛУУРЧАН НЬ ЭРХ МЭДЭЛТЭЙ МӨНГӨТЭЙ ГАДААДЫН ТЭЖЭЭВЭР ТОМ ХҮМҮҮС УЧРААС ХЭРЭГ НУУЦ
2016-12-22
т:
хэн ч итгэмээргүй шүүх хурал
2016-12-22
Зочин:
энэ хэрэгт хамгийн их хамааралтай Булганыг гэрчээр оролцуулахгүй хамааралгүй болгосон нь хэрэг зохиомол гэдгийг батлах шиг санагдаж байна даа.Одоо ч шүүх л шийдэх байх даа.Ард түмэээс тэд дүнгээ авна.Шудрага байцгаая л даа...
2016-12-22
Зочин:
Булган яагаад хамааралгүй болдог юм? наад улсууд чинь чирч хүлээд 00-ийн өрөөнд оруулсан гээ биз дээ,худлаа хүн гүтгэчихээд өөрөө яагаад холдчихов
2016-12-22
зочин:
Элбэгдоржийг байгаа цагт энэ хэрэг шудрагаар шүүгдэхгүй.Асар өндөр нууцлалтай хэлмэгдүүлэлт явагдаж байна.Энэ хүмүүс бүгд ерөнхийлөгчийн заавраар ажиллаж байна.
2016-12-22
Зочин:
Batuul xolbootoi ard tumen medej baiga naad jujge bolio ch
2016-12-22
Зочин:
naana chini yanz buriin tohiroo ali alind ni yavagdaad bga ni oilgomjtoi bn sh de.Ard tumniig l doromjlood bn da!
2016-12-22
инээдтэй шүүх хурал болж байна:
НУУЖ хаах шаардага байна уу? АМЬД гэрчийг оруулдаггүй шүүх гэж байх уу?
2016-12-22
Зочин:
Оюуны байр суурийг харвал энэ хэрэгт болбогдсон хүмүүст эргэлзээ байх магадлалтай юм байна. Булган яагаад оролцохгүй, бүр энэ хэрэгт огт хамааралгүй болсонд гайхаж байнаа. Хамгийн их хамааралтай байх ёстой биш үү.
2016-12-22
kkk kkk:
UGUI ER ENE HEREGTEI HOLBOGDSON 10 HUN UHTSEN BHAD HARAAD SUUJ BGAA MONGOLIIN TUR UNENIIG OLHUU OLLOO YU KKKKODOO ENE 3 TIIMEE BID 3 ALTSIIMAA GD L MUNGU AVAH BH TGEED L UDALGUI CHAD HIIH BLGUI DEE HUURHII
2016-12-22