Туркийн армийн 14 цэрэг амиа алджээ

img

 

Сирид цэргийн ажиллагаа явуулж буй Туркийн армийн 14 цэрэг амиа алдсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Армийн цэргүүд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн хяналтад ороод буй Сирийн аль-Баб хотыг чөлөөлөхөөр тэмцэж байжээ. Тулааны үеэр 33 цэрэг бэртсэн талаар албаныхан уламжлав.

 

Турк өнгөрсөн наймдугаар сараас хойш Сирид цэргийн ажиллагаа явуулж, тус улсад хяналтаа тогтоохыг санаархаж буй исламын улсын эсрэг тэмцэх болсон юм.

 

“Уг цэргийн ажиллагаа эхлээд хамгийн том хохиролыг өчигдөр амслаа” хэмээн Туркийн Батлан хамгаалах яамнаас мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ККК:
Цэрэг тулаанд бэртэнэ гэж юу гэсэн үг вэ Шархдана гэдггүй бил үү
2016-12-22