“Монголын археологийн сонгомол өв”-ийг танилцууллаа

ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн “Монголын археологийн сонгомол өв” хоёр боть ном хэвлэлтээс гарчээ. Уг номын нээлт өнөөдөр боллоо. Нээлтийн арга хэмжээнд БСШУС-ын Сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, номын зохиогчид оролцлоо.
Доктор, профессор С.Чулуун, доктор, профессор Д.Цэвээндорж нарын баг эрдэмтдийн бүтээсэн “Монгол археологийн сонгомол өв” 6 боть цуврал бүтээл нь 2016 оны Шилдэг бүтээлээр шалгарсан бөгөөд тус бүтээлийг эмхэтгэн 2 боть болгон хэвлүүлсэн нь энэ юм.
Гэрэл зургуудийг mpa.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ