Исламын номлогчийн захиалгаар Оросын Элчинг хөнөөсөн үү

img

АНУ-д амьдарч буй исламын номлогч Фетхуллах Гюлений захиалгаар Оросын Элчин сайдын аминд хүрсэн хэмээн Туркийн Ерөнхийлөгч мэдэгдлээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээлэв.

 

 

Туркийн нийслэл Анкара хотноо ОХУ-аас суугаа бүрэн эрхт Элчин сайд Андрей Карлов энэ сарын 19-нд террорист халдлагад өртөж, харамсалтайгаар амиа алдсан билээ. Элчин сайдын амийг Туркийн цагдаагийн ажилтан, өмнө нь тусгай хүчинд бэлтгэгдэж байсан 22 настай Мевлут Мерт Алтинтас гэгч хөнөөсөн юм. Тэрээр Элчингийн аминд хүрэх үедээ “Аллах Акбар” буюу “Аллах агуу юм” хэмээн хэлжээ. Мөн “Алеппо хотыг чөлөөлсөний хариуд. Оросууд, Сирийн дотоод асуудалд хэтэрхий их оролцож байна” гэж хэлээд Элчинг буудсан билээ. Цагдаагийнхан аргагүй эрхэнд түүнийг буудан хороосон билээ.ОХУ-ын Гадаад хэргийн яам “Заавал Элчингийн аминд хүрсэн этгээдийг устгах шаардлага байсан эсэхийг бид судлах болно. Хэрвээ гэмт этгээд амьд үлдсэн бол энэ хэргийн ард хэн байгааг бид илүү хурдан хугацаанд мэдэх байсан” гэж мэдэгджээ.Уг халдлагатай холбогдуулан цагдаагийнхан, халдагч этгээдийн эцэг, эх, эгч, дүү болон хоёр нагац ахыг нь баривчилсан юм.Цагдаагийнхан өчигдөр баригдаад буй зургаан этгээдийн дөрвийг нь сулласан талаар орон нутгийн хэвлэлийнхэн мэдээллээ. Мөн уг хэрэгтэй холбогдуулан 11 хүнийг баривчилжээ.

 

Тэгвэл халдлага үйлдсэн этгээдийг АНУ-д амьдарч буй исламын шашны номлогч Фетхуллах Гюлений байгуулсан “ФЕТО” бүлэглэлтэй холбоотой болохыг тогтоосон талаар тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгдсэн байна.Ерөнхийлөгч “Халдлага үйлдсэн этгээд Гюлен хөдөлгөөний гишүүн болохыг тогтоосон. Тэд энэхүү халдлагыг эртнээс төлөвлөсөн байж. Туркийн ард түмэн энэхүү бохир бүлэглэлээс хариугаа авах болно. Заавал устгаж, өшөөгөө авна. Тус бүлэглэлийн эсрэг тэмцлээ эцэс буцалтгүй эхлүүллээ. Бид хариугаа авч, Туркийн ард түмнээс уучлалт гуйх болно. Энэ бүлэглэлийн хэдэн гишүүн Туркийн цагдаа, хүчин болон төрийн албанд орсон нь нууц хэвээр байна” гэж мэдэгджээ.

 

Түүнээс“Халдлага үйлдсэн этгээдийг амьдаар нь баривчлаагүй” талаар асуухад “Аргагүй хамгаалалт. Хэрвээ халдагчийг устгаагүй байсан бол олон хүн амиа алдах байсан” гэж хариулсан байна.Гэхдээ Ерөнхийлөгчийн дээрх мэдэгдлийг АНУ-д байгаа исламын шашны номлогч Гюлен эрс үгүйсгэсэн аж.Номлогч “Би энэ хэргийг захиалаагүй. Халдлага үйлдсэн этгээд надтай ямар ч холбоогүй. Энэ бол террорист халдлага. Элчин сайдын аминд хүрнэ гэдэг байж болзошгүй зүйл. Туркийн удирдлагууд хамгаалалтаа улам нэмэгдүүлэх хэрэгтэй” гэж хэлжээ.“Тэрбээр буруугүй хэмээн мэдэгдсэнд Эрдоган итгэхгүй” хэмээн “AFP”агентлаг мэдээлэв.

 

 

Мөн Иракийн нэгэн телевиз “Алан хядах “Аль Кайди” бүлэглэл ОХУ-ын Элчин сайдын үхлийг захиалсан хэмээн мэдэгдсэн" гэж мэдээлжээ. Оросууд уг мэдээллийг шалгахаа илэрхийлжээ.

 

Турк улсад өнгөрсөн долоодугаар сард хэсэг цэрэг төрийн эргэлт хийхийг санаархаж, 200 гаруй хүнийг хөнөөсөн билээ. “Төрийн энхтайван” гэх цэргийн зөвлөл өнгөрсөн долоодугаар сарын 15-ны шөнө Анкара, Истанбул хотноо төрийн эргэлт хийхийг оролдсон юм.Цэргүүд гол замуудыг хааж, энгийн иргэдийг айлган сүрдүүлсэн аж. Ерөнхийлөгч төрийн эргэлт хийхийг санаархсан бүхнийг “урвагч” хэмээн цоллож, хуулийн дагуу шийтгэхээ илэрхийлсэн билээ.

 

Ойролцоогоор 4-5 мянган цэрэг төрийн эргэлт хийхийг санаархжээ. Туркийн армийнхан төрийн эргэлт хийхийг санаархсан бүхнийг баривчилсан билээ. Тэгвэл уг хэргийн ард мөн номлогч Гюленийг байгаа хэмээн, нэн даруй АНУ-ын эрх баригчид түүнийг Туркийн талд шилжүүлэн өгөхийг Эрдоган шаардсан юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри “Энэхүү хэргийн ард номлогч байгаа гэх баталгаатай баримт олдвол би түүнийг Турк улсад хүлээлгэн өгөх болно” гэж мэдэгдсэн билээ. Уг мэдэгдлийн дараа хоёр улсын харилцаа муудсан билээ. Эрдоган төрийн эргэлт хийхийг санаархсан хэмээн номлогчийг буруутгасан ч тэрбээр “Би энэхүү хэргийн ард байхгүй” гэдгээ илэрхийлсэн юм.

 

Өмнө нь Эрдоган, Гюлен нар хамтрагчид байжээ. Гэхдээ Эрдоган дотны найзаа хээл хахуулийн хэрэгт буруутгасанаар тэдний харилцаа таарамжгүй болжээ. Номлогч эх орноосоо дүрвэж, АНУ-д гэр бүлийнхээ хамтаар цагаачлан амьдрах болсон юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

янкууд:
сэм ах хэрэглэчихээд гондоом шиг хаячрхгүй дараагийн ажлын эхлэл болгоод нухдаг юм биш брз дээ
2016-12-25
Зочин:
ERDOGAN OOROO ALCHIHAAD NOGOO OSTEI HUN RUUGEE HAMAG BURUUGAA CHIHEED SUUJ BH YUM DAA ERDOGAN CHIN TERORISTUUDIIG IVEEN TEGEDEG GANTS HUN NI SHUUDEE
2016-12-24
янкууд:
сэм ах хэрэглэчихээд гондоом шиг хаячрхгүй дараагийн ажлын эхлэл болгоод нухдаг юм биш брз дээ
Хэлээд яахав:
Хэлээд яахав, тэр буудагч нь бас Фетхуллах Гюлений цэоэг байгаа
2016-12-23
Tarhi barigch:
Фетхуллах Гюленийг өөгшүүлэгч, санхүүжүүлэгч тархи баригч нь мэдээж АНУ-ын засгийн газар
2016-12-23
talh:
GARUUDAA KKK TALHAA AVSAN UU
2016-12-23
иргэн:
Туркууд элчинг буудсан хүнийг устгасан нь сэжигтэй санагдаад байгаа юм даа.Түүний аминд хүрэхгүйгээр гар хөлийг нь буудаад барьж болно шүү дээ.
2016-12-23
Хэлээд яахав:
Хэлээд яахав, тэр буудагч нь бас Фетхуллах Гюлений цэоэг байгаа
Зочин:
ХӨНӨСӨН ТЭНЭГ ИСЛАМЫН ШАНТНЫГ УСТГАМААР БАЙНА ШҮҮ БАЯН-ӨЛГИЙД ШҮТЭДЭГ ХҮН БАЙДАГ ШҮҮ
2016-12-23
Г.Батнасан:
Энэ Эрдоган гэгч хүн мөн үү?
2016-12-23