Эболаг зогсоох вакциныг гаргаж авлаа

img

 

Баруун Африкийн орнуудад өнгөрсөн 2014 оны долоодугаар сард эбола вирус дэгдсэн билээ. Уг вирусын халдварын улмаас 11 мянган хүн амиа алдаж, 20 мянган хүн халдвар авчээ.

 

Мөн Европ, Азийн хэд хэдэн оронд эбола бүртгэгджээ. Тэгвэл АНУ, Их Британийн эрдэмтэд эболагийн эсрэг вакциныг гаргаж авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Вакциныг туршиж үзэхэд 100 хувь үр дүнгээ үзүүлсэн” хэмээн ДЭМБ-аас мэдээлэв.

 

“Бид удаан хугацааны турш туршилт, шинжилгээ хийсэний үр дүнд эболагийн халдварыг зогсоох вакциныг гаргаж авлаа” хэмээн доктор Кейта Сабоба хэлжээ.

 

Гвиней улсын Эрүүл мэндийн яам уг вирусыг халдвар авсан иргэдэд туршихаар болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
uhaant humuusiin sain uils negeer nemegdejiinedee.saihan ymaa.bas ch.
2016-12-23