Бяцхан ханхүү, гүнж ил захидал дээр зургаа нийтлэв

Газар дундын тэнгисийн Монако улсын угсаа залгамжлах ханхүү II Албертийн гэргий, гүнж Шарлен өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12-нд ихэр хүүхэд төрүүлсэн билээ. Ханхүү ихрүүдээ Габриелла Тереза Мари болон Жак Оноре Ренье хэмээн нэрлэсэн юм.
Тэгвэл ханхүү гэр бүлийнхээ хамтаар Зул сарын баярт зориулсан ил захидал дээр зургаа нийтэлсэн байна. Хааны ордны хэвлэлийн албанаас “Ханхүү ард түмэндээ гэнэтийн бэлэг барихыг хүссэн” гэж мэдэгджээ.
Тэд анх удаагаа гэр бүлээрээ зургаа авахуулж буй юм. Иргэд ханхүүгийн гэр бүлийн зурагтай ил захидлыг худалдан авах нь их байгаа талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Мөн бяцхан ханхүү, гүнж ганцаараа зургаа даруулсан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ