Д.Сумъяа “Бөртэ чоно” гардлаа

img

Спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно 2016” наадмын энэ жилийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр /2016.12.23/ болж өндөрлөлөө. Энэ онд тив, дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулсан бахдам амжилттай тамирчид энэхүү наадамд нэр дэвшсэн.

 

Үүнээс энэ оны шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар “Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальт, МУГТ Д.Сумъяаг нэрлэлээ.

 

Оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдыг Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн сэтгүүлчдийн саналаар тодруулдаг уламжлалтай. МУГТЖ Д.Сумъяа Монголын спортын сэтгүүлчдийн санал асуулгаар нийтдээ 204 оноо авсан байна.

 

Мөн шилдэг эмэгтэй тамирчнаар Ази тивийн аварга, залуучуудын дэлхийн аварга М.Анхцэцэг, дэлхийн хошой медальт Д.Отгонцэцэг нар тодров.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ