Анис Амриг цагдаагийнхан устгажээ

img

 

Германы нийслэл Берлин хотноо өнгөрөгч долоо хоногт террорист халдлага гарч, 12 хүн амиа алдаж, 48 хүн шархтсан билээ.

 

Ачааны машинтай этгээд Зул сарын баярт зориулсан үзэсгэлэн худалдааг үзэж байсан иргэдийг дайрч, улмаар хэргийн газраас зугтаасан юм. Халдлага үйлдсэн этгээд Тунисын иргэн бөгөөд 26 настай Анис Амри болохыг тогтоожээ. Тэгвэл цагдаагийнхан өчигдөр террорист этгээдийг Италийн Милан хотноо устгасан гэнэ.  Тэрээр халдлагын дараа Милан хот руу зугтаажээ.

 

Милан хотын Сесто-Сан-Жованни дүүрэгт явж тунис гаралтай гэмт этгээд цагдаагийн ажилтанд бичиг баримтаа үзүүлэхээс татгалзаж, гал нээжээ. Уг үйл явдлын үеэр террористыг устгасан байна. Хурууны хээнийх нь тусламжтай түүнийг Анис болохыг тогтоосон талаар албаныхан мэдээлэв.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ангела Меркель гэдэг авгай шашин өөр хүмүүжил соёл гэж байхгүй дүрвэгсэдийг оруулж өөрсөддөө зовлон авчраваа харин Унгар хил рүүгээ оруулахгүй арга хэмжээ авсан нь зөв байж.Манайд ч гэсэн хазах л гэнэ Тэд чинь исламжсан хүмүүс ш дээ хазар афган хоёр танигдахаа байсан ш дээ
2016-12-26