Обама сүүлчийн баярын мэндчилгээгээ дэвшүүллээ

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Тэргүүн хатагтай Мишель Обама нар Зул сарын мэндчилгээ дэвшүүлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Тэд сүүлчийн удаа Цагаан ордноос ард түмэндээ хандан мэндчилгээ дэвшүүлж буй юм.
Ерөнхийлөгч Обама “Тун удахгүй он солигдох болно. Гэр бүлийнхээ зүгээс Зул сарын мэнд хүргэе, америкчуудаа. Гайхалтай найман жилийн өнгөрүүллээ. Намайг сонгож, итгэл хүлээлгэсэн ард түмэндээ баярлалаа. Та бүхний дэмжлэгээр өнөөдрийг хүртэл сэтгэл хангалуун амьдарч байна” гэж хэлжээ.
Обама, Мишель нар 2008 оны Зул сарын баярын мэндчилгээ дэвшүүлж байхдаа өмсч байсан хувцастайгаа ижил хувцас өмсчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ