Холливууд: Оны хүүхэд

Энэ онд холливуудын алдартнуудаас мэндсэн хүүхдүүдийг танилцуулж байна.
Роб Кардашиан
Америкийн реалити шоуны од Роб Кардашиан, модель Блак Чина нар арваннэгдүгээр сарын 10-ны өдөр Дрэм гэх охинтой болсон билээ.
Эштон Катчер
Холливуудын уран бүтээлч Эштон Катчер, Мила Кунис нар арваннэгдүгээр сарын 30-ны өдөр хүүтэй болсон юм. Хос хүүдээ Дмитри Портвод Катчер гэх нэрийг хайрлажээ. Тэд хоёр настай Уэтт гэх охинтой.
Олива Вилде
Холливуудын сайхан бүсгүйчүүдийн нэг, жүжигчин Олива Вилде аравдугаар сарын 11-ний өдөр амаржиж, охинтой болсон билээ. Тэрбээр охиндоо Дайси гэх нэрийг хайрлажээ.
Керри Вашигтон
“Скандал” цувралын од, жүжигчин Керри Вашингтон аравдугаар сарын 5-ны өдөр амаржиж хүүтэй болжээ. Тэрбээр хүүдээ Калеб Келечи Асомуго гэх нэрийг хайрласан байна.
Райн Гослинг
Холливуудын нэрт жүжигчин Райн Гослинг, Эва Мендес нар дөрөвдүгээр сарын 29-ний өдөр хоёр дахь хүүхдээ өлгийдөн авсан билээ. Хос охиндоо Амада гэх нэрийг хайрлажээ.
Мик Жаггер
Дуучин Мик Жаггер арванхоёрдугаар сарын 8-ны өдөр хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Деверакс Жаггер гэх нэрийг хайрлажээ.
Адам Леван
“Maroon 5” хамтлагийн дуучин Адам Леван есдүгээр сард охинтой болсон билээ. Тэрбээр охиндоо Дусти Росе гэх нэрийг хайрлажээ.
Энн Хэтэуэй
Холливуудын нэрт жүжигчин Энн Хэтэуэй гуравдугаар сарын 24-ний өдөр амаржиж, хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Жонатхан Росебанкс Шулмэн гэх нэрийг хайрлажээ.
Меган Фокс
Холливуудын уран бүтээлч Меган Фокс өнгөрөгч наймдугаар сард амаржиж, хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Жорни Ривер Грен гэх нэрийг хайрлажээ.
Эмила Блэнт
Холливуудын уран бүтээлч Эмила Блэнт өнгөрөгч зургаадугаар сард амаржиж, охинтой болсон билээ. Тэрбээр охиндоо Жон гэх нэрийг хайрлажээ.
Жон Легенд
Дуучин Жон Легенд дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Луна гэх охинтой болсон билээ.
Келли Кларксон
“Америкийн шүтээн” шоуны анхны ялагч Келли Кларксон дөрөвдүгээр сарын 12-нд хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Александр гэх нэрийг өгчээ.
Эдди Редмэйн
“Оскар”-ын эзэн, жүжигчин Эдди Редмэйн зургаадугаар сарын 15-нд охинтой болсон билээ. Тэрбээр охиндоо Ириш Мари гэх нэрийг хайрлажээ.
Луис Томлинсон
Британийн “One Direction” хамтлагын дуучин Луис Томлинсон нэгдүгээр сарын 21-нд хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Фредди гэх нэрийг өгчээ.
Терренси Ховард
Холливуудын нэрт жүжигчин Терренси Ховард наймдугаар сард хүүтэй болсон юм. Тэрбээр хүүдээ Кирин гэх нэрийг хайрлажээ.
Гиннифер Гүдвен
Холливуудын уран бүтээлч Гиннифер Гүдвен зургаадугаар сарын 1-ны өдөр амаржиж, Хуго гэх хүүтэй болжээ.
Лив Тэйлор
Холливуудын нэрт жүжигчин Лив Тэйлор зургаадугаар сарын 10-ны өдөр амаржиж, охинтой болсон билээ. Тэрбээр охиндоо Лула Росе гэх нэрийг хайрлажээ.
Майкл Фелпс
Америкийн усанд сэлэлтийн алдарт тамирчин Майкл Фелпс тавдугаар сарын 5-нд хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Бумер гэх нэрийг хайрлажээ.
Тайра Бэнкс
Америкийн супермодель Тайра Бэнкс нэгдүгээр сарын 17-ны өдөр тээгч эхийн тусламжтай хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Бэнкс Асла гэх нэрийг хайрлажээ.
Ник Картер
Америкийн “Backstreet Boy” хамтлагийн дуучин Ник Картер дөрөвдүгээр сарын 19-нд хүүтэй болсон билээ. Тэрбээр хүүдээ Один Регир Картер гэх нэрийг хайрлажээ.
Эдди Мурфи
Холливуудын нэрт жүжигчин Эдди Мурфи гуравдугаар сарын 3-нд охинтой болсон билээ. Тэрбээр охиндоо Иззи гэх нэрийг хайрлажээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ