Сураггүй болсон онгоц Хар тэнгисээс олджээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц өчигдөр Сочи хотоос хөөрсөнийхөө дараахан радарын дэлгэцнээс алга болсон юм.
Онгоцонд багийн найман гишүүн болон 84 зорчигч зорчиж явсан байна. “ТУ-154” онгоц хуваарийн дагуу Сирийн Латакиа мужид очихоор төлөвлөж байжээ.
Тэгвэл онгоц Хар тэнгисийн эргээс 1.5 км-ийн цаанаас олдсон талаар “TASS” агентлаг мэдээллээ.
Ерөнхийлөгч В.Путин онгоц осолдсон шалтгааныг олох шуурхай комисс байгуулжээ. Уг комиссыг Ерөнхий сайд Дмитрий Медведев тэргүүлж байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ