Жорж Майкл таалал төгсчээ

Британийн нэрт дуучин Жорж Майкл 53 насандаа таалал төгссөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг мэдээллийг дуучны хэвлэлийн төлөөлөгч баталж “Үнэхээр харамсалтай үйл явдал боллоо” гэж хэлжээ.
Дуучин Лондон хотноо байрлах гэртээ таалал төгсчээ. “Майкл ямар нэгэн өвчингүй байсан. Гэхдээ цагдаагийнхан ямар нэгэн сэжигтэй нотлох баримт олоогүй” хэмээн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлийнхээ үеэр дурьджээ.
Гэр бүлийнх нь хүсэлтийн дагуу нэмэлт мэдээлэл өгөхөөс татгалзсан талаар цагдаагийнхан мэдээлэв.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ