Хулгайлагдсан охидыг чөлөөлжээ
2016-12-26

 

Нигерийн хэт даврагч “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн 2014 оны дөрөвдүгээр сард Борно мужийн Чибок тосгоноос бага насны 276 охин хулгайлсан билээ. Хэт даврагчид охидыг хил давуулан зарсан, дайчидтайгаа гэрлүүлсэн, террорист халдлагадаа ашигласан хэмээн мэдэгдэж Засгийн газар бууж өгвөл охидыг эргүүлэн өгөх болно”  хэмээн мэдэгдсэн билээ.

 

Армийнхан өнөөг хүртэл террористуудын эсрэг тэмцэж, охидыг эрэн хайж буй юм. Тэгвэл террористуудад хулгайлагдаад буй дээрх охидоос 25-ыг нь амжилттай чөлөөлсөн талаар Нигерийн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Охидыг хил давуулан зарах гэж байхад чөлөөлсөн гэнэ. Тэднийг гэрт нь буцаасан талаар албан ёсны төлөөлөгч мэдэгджээ.

 

Чөлөөлөгдсөн охидыг нэг “AFP” агентлаг Зул сарын баярыг гэр бүлийнхэнтэйгээ тэмдэглэх сайхан байна” гэж ярьсан байна.

 

Хэдэн сарын өмнө Засгийн газрын цэргүүд хулгайлагдсан охидын нэгийг террористуудаас чөлөөлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин