Сантанууд Ерөнхийлөгчөө эсэргүүцлээ

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотноо өчигдөр олон мянган сантанууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.
Сантанууд Ерөнхийлөгч Пак Ын Хэг нэн даруй огцрохыг шаарджээ. Мөн түүнийг хуулийн дагуу шийтгэхийг хүссэн байна. Уг эсэргүүцлийн жагсаалд 550 мянган хүн нэгдсэн талаар жагсаал зохион байгуулагч мэдэгдсэн байна.
Жагсагчид сантагийн хувцсаар ижилссэн шалтгаанаа “Зул сар баяр болж байна. Ерөнхийлөгчөөс болж бид гэртээ баярлах бус гадаа жагсч байна” гэж мэдэгджээ.
Пак Ын Хэ авлигын дуулианаас болж, парламентын гишүүдийн санал асуулгаар түр огцроод байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ