Филиппинийг хар салхи дайрчээ

img

 

Филиппинийг өнгөрсөн амралтын өдөр “Нок Тен” гэх хар салхи дайран өнгөрсөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Албаныхан “Лусан арлыг  140 км/цагийн хурдтай хар салхи дайрсан. Иргэд их хэмжээний хохирол амссан” гэж мэдээлсэн байна. Зарим бүс нутагт хөрсний гулгалт үүссэн гэнэ.

 

Уг хар салхи нийслэл Манила хотыг чиглэж эхэлсэн талаар тус улсын Цаг уурын хүрээлэнгээс мэдээлэв. Хар салхины хүч эрс багассан талаар албаныхан өгүүлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ