“ТУ-154”: Хар хайрцагны бичлэг олджээ

ОХУ-ын Батлан хамгаалах яамны “ТУ-154” онгоц өчигдөр Сочи хотоос хөөрөөд долоон минутын дараа төв станцаасаа холбоо тасарсан билээ. Онгоцны хэлтэрхийнүүд Хар тэнгисийн эргээс 1.5 км-ийн цаанаас олдсон байна. Ослын газар 3000 гаруй хүн ажиллаж, уснаас цогцснуудыг гаргажээ.
Одоогоор 11 хүний цогцсыг гаргана авч, албаныханд хүлээлгэн өгчээ. Тэгвэл аврагчид онгоцны хар хайрцагны бичлэгийг олж, тайлж эхэлсэн талаар “TASS” агентлаг мэдээлэв.
Бичлэгийн эхний хэсэгт онгоцны ахмад Үзэгдэх орчин тааруу байна. Нэн яаралтай газардах шаардлагатай байна. Эсвэл өөр хот руу нисэх шаардлагатай байна” гэж хэлсэн аж. Төв станц яагаад ахмадын хүсэлтийг хүлээн аваагүй болохыг мөрдөж эхэлсэн гэнэ.
Онгоц Сирийн Латакиа мужид очиж, Зул сарын баярт зориулсан урлагийн тоглолт үзүүлэхээр явжээ. Онгоцонд ОХУ-ын Зэвсэгт хүчний алдарт Александровын чуулгын 64 найрал дуучин, хөгжимчин, есөн сэтгүүлч, багийн найман гишүүн зорчиж явсан талаар “TASS” агентлаг мэдээлэв. Уг үйл явдалтай холбогдуулан Ерөнхийлөгч В.Путин орон даяар гашуудал зарласан байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ