“Агаарын бохирдол ба Улаанбаатарын утаа” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд эхэллээ. Өргөдлийн байнгын хорооноос зохион байгуулж байгаа энэ хуралдаанд УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан болон төрийн бус байгууллагын төлөөлөл оролцож байгаа юм.
Хэлэлцүүлгийг нээж Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл: “Улаанбаатарын утаа зохих хэмжээнээс 5-6 дахин их байна. Улс орнуудын утаа үүссэн шалтгаан өөр өөр. Англи улсынх үйлдвэрлэл, эрчим хүчтэй холбоотой бол Энэтхэгийнх жилд гурван удаа ургац хураан авч, шатаадагтай холбоотой байдаг байна. Манай улсын утааны гамшгийн 80 хувь нь гэр хорооллоос, 20 орчим хувь нь машины утаанаас үүдэлтэй байна. Гэр хорооллын 190 мянга орчим өрх жилд нэг сая түүхий нүүрс түлдэг. Утаанд хүний биеийн дархлааг устгадаг хорт бодис байдаг. Утааг хэрхэн арилгах вэ, ямар шийдэл байна вэ хэмээлээ.
Хэлэлцүүлэгтэй холбогдуулан БОАЖ-ын сайд Д.Оюунхорол, Эрчим хүчний сайд Д.Ганхүү, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд нар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.
Н.Энх
Уншиж байна |